Ховд аймгийн Жаргалант суманд баригдаж буй “Чандмань Уушир” ХХК-ний 40 айлын орон сууцны барилгад Барилгын хэлтсийн хяналтын инженер Б. Одсүрэн, Б. Байгальмаа, Х. Алтангэрэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Энх-Амар хяналтаар ажиллалаа
2025-05-12


Ховд аймгийн Жаргалант суманд баригдаж буй “Чандмань Уушир” ХХК-ний 40 айлын орон сууцны барилгад Барилгын хэлтсийн хяналтын инженер Б. Одсүрэн, Б. Байгальмаа, Х. Алтангэрэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Энх-Амар хяналтаар ажиллалаа.
Одоогоор ажлын явц 25 хувьтай, 3-р давхрын хэв хашмал хуулах ажил хийгдэж байна.
Хяналтын инженерүүд:
- Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээ өмсөж аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Ханын арматур зураг төсөлд заасан байрлалаасаа бага зэрэг хазайж хамгаалалтын үе алдагдсан хэсгүүдийг засах;
- Арматурын гаргалгаа бага зэрэг зэвтэй байгаа учир зэвийг цэвэрлэж бүрэн арилгасны дараа цааш үргэлжлүүлэх;
- Барилгын орц гарцыг тэмдэглэж талбай зохион байгуулалтын зураг үйлдэн түүнийгээ мөрдлөг болгон ажиллах;
- Бетон цутгалт бүрд дээж авч ГХБХБ-н итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх зэрэг үүрэг өгч ажиллалаа.
Санал асуулга