Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн хяналтын инженерүүд Шинэ суурьшлын бүсийн 150 хүний суудалтай Кино театрын барилгад хяналтаар ажиллалаа

2025-05-12
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн хяналтын инженерүүд Шинэ суурьшлын бүсийн 150 хүний суудалтай Кино театрын барилгад хяналтаар ажиллалаа.
Барилгыг “Чандмань Уушир” ХХК гүйцэтгэж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 хувьтай дотор заслын ажил үргэлжилж байна.
Хяналтын инженерүүд дараах зөвлөмж өгч ажиллалаа.
- Барилгын материалын гарал үүсэл тохирлын гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг байлцуулах
- Цахилгааны шит байрлаж байгаа дотор ханын өнгөлгөөний хавтанг галд тэсвэргүй модон материалаар хийхгүй байх
- Цахилгааны шитийг үндсэн хананд суулгаж байрлуулах
- Заслын ажил 31-10-05-г мөрдлөг болгон ажиллах
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР