Жаргалант сумын 240 хүүхдийн Цэцэрлэгийн барилгад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн хяналтын инженер Б. Одсүрэн, Б. Байгальмаа нар хяналтаар ажиллалаа

2025-05-12
Жаргалант сумын 240 хүүхдийн Цэцэрлэгийн барилгад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн хяналтын инженер Б. Одсүрэн, Б. Байгальмаа нар хяналтаар ажиллалаа.
Энэхүү барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тунгалаг буянт дуут ХХК гүйцэтгэж байна.
Одоогоор суурийн ул бетон хийгдсэн, суурийн цутгалтын ажил эхлэх гэж байна. Барилгын ажлын явц 10 гаруй хувьтай байна.
Хяналтын инженерүүд дараах үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт норм дүрмийг чанд мөрдөж ажиллах;
Үе шатны ажил дуусах бүрд хяналтын инженерт шалгуулж ил далд ажлын актыг баталгаажуулах;
Барилгад ашиглаж буй бетон сорьцыг ГХБХБГ-ын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, маркийг тодорхойлуулах;
Нийтийн эзэмшлийн зам талбайн гадна зогсоолын хүнд даацын машин, тоног төхөөрөмжөөр эвдсэн асуудлыг яаралтай засварлах;
Барилгын батлагдсан зураг зөрүүтэй байгаа асуудлыг зураг төсөл зохиогчтой зөвшилцөж, яаралтай шийдвэрлэх
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР