Улсын болон орон нутгийн төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналтаар ажиллахаар Ховд аймаг дахь төрийн аудитын газрын аудиторуудтай хамтран ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн холбогдох төлөөлөл Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст, Манхан сумдад ажиллалаа
2025-05-12


Ховд аймагт хэрэгжиж буй Улсын болон орон нутгийн төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналтаар ажиллахаар Ховд аймаг дахь төрийн аудитын газрын аудиторуудтай хамтран ГХБХБГ-ын Барилгын хяналтын улсын байцаагч Ш. Даваадорж, Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Жамбалдорж, хяналтын инженер Б. Байгальмаа нар Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст, Манхан сумдад ажиллалаа.
Ажлын нэр, байршил: 100 ортой дотуур байрны барилга /Ховд,Зэрэг сум/
Гүйцэтгэгч: “Пламбинг Деволопмент” ХХК
Зураг төсөл зохиогч: “Алтайн газрын хүч” ХХК
Захиалагч: Боловсролын ерөнхий газар
Төсөвт өртөг: Улсын төсөв 3.060.7 /тэрбум/
Ажлын явц:15%
Хийгдсэн ажил: Зоорины давхрын цутгалт хийгдсэн.
Өгсөн заавар зөвлөмж: Үл эвдэх аргаар бетоны бат бэхийг шалгахад зоорины хана, хөмсөг хэсгийн бетоны бат бэх батлагдсан зураг төсөлд заасан марктаа хүрэхгүй мөн баганын гаргалгаа арматурт зэврэлт үүссэн байна.Иймд зураг төсөл зохиогчийн дүгнэлт гаргуулж барилга угсралтын ажлыг цааш эхлүүлэхийг гүйцэтгэгч компанид мэдэгдлээ.
Ажлын нэр, байршил: 3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилт шинэчлэлтийн ажил /Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст сум/
Гүйцэтгэгч: “Ар Онгот” ХХК
Зураг төсөл зохиогч: “Гипотенуз дизайн” ХХК
Захиалагч:Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд
Төсөвт өртөг: Улсын төсөв 1.20 /тэрбум/
Ажлын явц:10%
Хийгдсэн ажил: Бетон суурь цутгаж төмөр торон хашаа босгосон.
Өгсөн заавар зөвлөмж: Металл баганын бетон суурь зураг төсвийн дагуу гүйцэтгээгүйн улмаас хөдөлгөөн үүсэж цаашид хэв гажилтад орох эрсдэлтэй байгаа тул суурийг буулгаж зураг төсвийн дагуу гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанид мэдэгдлээ.
Ажлын нэр, байршил: Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Цэцэг сум/
Гүйцэтгэгч: ”Турлиахт” ХХК
Зураг төсөл зохиогч: “Алтайн газрын хүч” ХХК
Төсөвт өртөг: Улсын төсөв 3.450 /тэрбум/
Ажлын явц: 35%
Хийгдсэн ажил: 2-р давхрын дам нуруу, хучилтын арматурчлал хийгдсэн 1-р давхрын өрлөгийн ажил хийгдэж байна.
Өгсөн заавар зөвлөмж: Барилгын талбайн орц гарцыг тэмдэглэж талбай зохион байгуулалтыг сайжруулах, өрлөгийн ажлыг гүйцэтгэхдээ ам дарж битүү цулжилттай өрөхөд анхаарах,өрлөгийн зуурмагийн орцод шохой ашиглах,хамар ханын суурийг хийхдээ хөрсөөр хэв хашмал хийхгүй байх зэрэг заавар зөвлөмж өгч ажиллалаа. Ажлын нэр, байршил: Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга /Ховд,Мөст сум/
Гүйцэтгэгч: “Ган бүрэн” ХХК
Зураг төсөл зохиогч: “Алтайн газрын хүч” ХХК
Төсөвт өртөг: Улсын төсөв 3.297 /тэрбум/
Ажлын явц: 30%
Хийгдсэн ажил: 2-р давхрын дам нуруу, хучилтын арматурчлал хийгдсэн өрлөгийн ажил эхлүүлэхээр материалын татан авалт хийгдсэн.
Өгсөн заавар зөвлөмж: Барилгын суурь, багана, дам нуруу зэрэг үндсэн даацын бүтээцүүдийн хөндлөн арматур(хомут)-ны диаметрийг зураг төсөвт зааснаас багасгасан тул алхмыг ойртуулж байрлуулах, барилгын тэнхлэгт геодезийн хэмжилт хийж дүгнэлт гарсны дараа барилга угсралтын ажлыг цааш эхлүүлэх.
Ажлын нэр, байршил: 240 суудалтай сургуулийн барилга /Ховд,Манхан сум/
Гүйцэтгэгч: “Бүтээмж Тауэр” ХХК
Зураг төсөл зохиогч: “Алтайн газрын хүч” ХХК
Төсөвт өртөг: Улсын төсөв 4.514.5 /тэрбум/
Ажлын явц: 35%
Хийгдсэн ажил: 2-р давхрын дам нуруу, хучилтын арматурчлал хийгдэж байна.
Өгсөн заавар зөвлөмж: Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааврыг хангаж ажиллах, барилгын талбайн орц гарцыг тэмдэглэж талбай зохион байгуулалтын зураг мөн үе шатны ажлын графиктай байх зэрэг зөвлөмж өгч ажиллалаа.
Санал асуулга