Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Ховд сумын газрын даамал Х. Жанар Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулж, батлууллаа

2025-05-12
Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Ховд сумын газрын даамал Х. Жанар Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулж, батлууллаа.
Хурлаар иргэн, ААН, байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох газрын байршил, өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгох газрын байршил, хэмжээ, төсөл сонгон шалгаруулах зориулалтаар олгох газрын байршил, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээний мод үржүүлгийн зориулалтаар олгох газрын байршил, хэмжээ, холбооны шугамын газрын төлөвлөлт, орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрыг байршил хэмжээг батлууллаа.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх заалтуудыг үндэслэн 324 төлөвлөсөн нэгж талбарыг хянан шалгаж давхцал, зөрчилгүй 65 нэгж талбарт ГЗБГЗЗЕГ-ын дүгнэлт гарсан ба мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах болон газар тариалангийн зориулалтаар төлөвлөсөн бүх нэгж талбар тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах заалтыг зөрчсөн үндэслэлээр хасагдаж 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар тариалангийн зориулалтаар олгох газар батлагдаагүй.
Цаашид Тариалангийн бүст шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.
Тариалангийн бүст шилжүүлэхэд
1. Тариалангийн бүс, газрыг аймаг, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах,
2. Мэргэжлийн байгууллагаар хөрсний шинжилгээ хийлгэж тариаланд тохиромжтой атар газрыг судалж тогтоох,
3. Тариалангийн ангилалд шилжүүлэх саналыг сумын ИТХ-аар хэлэлцүүлж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах,
4. Аймаг, нийслэлийн Засаг дарга саналыг тухайн шатны ИТХ-аар хэлэлцүүлэх
5. Аймаг, нийслэлийн Засаг дарга саналыг тухайн шатны ИТХ-д танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр ХХААХҮЯ-нд хүргүүлэх,
6. ХХААХҮЯ саналыг судлаад ГЗБГЗЗЕГ-т хүргүүлж, ГЗБГЗЗЕГ саналыг ЗГХЭГ-т хүргүүлж, Засгийн газраар батлуулах,
7. Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар тариалангийн зориулалтаар газар олгох боломж бүрдэх юм.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР