Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ

2025-05-12
Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.
2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 145 нэгж талбарыг иргэн аж ахуйн нэгж, албан байгууллагад олгохоор тусгагдсаныг бүрэн олгож, 99,3 хувийн биелэлттэй үнэлэгдлээ.
Энэ жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Газрын даамал Ц. Нансалмаа боловсруулж, төслийг төлөвлөлтийн системд оруулан ЗГ-аас дүгнэлт авч 37 нэгж талбарыг танилцуулж, батлууллаа.
Уг төлөвлөгөөнд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 0,54 га газрыг 1 дүгээр хавсралтаар , иргэн, аж ахуй нэгж байгууллагад дуудлага худалдаагаар 6,16 га газрыг 2 дугаар хавсралтаар, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,21 га газрыг 3 дугаар хавсралтаар , Өвөлжөө хаваржааны зориулалтаар 0,56 га газрыг 4 дүгээр хавсралтаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллахаар боллоо.
Мөн Манхан сумын Газрын даамал Ц. Нансалмаа Багийн Засаг дарга нар болон багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт газрын тухай хууль эрх зүйн орчин, цахим системийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР