Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Ховд аймгийн "Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний төсөл"-ийг баталлаа

2025-05-12
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Ховд аймгийн "Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний төсөл"-ийг баталлаа.
Аймгийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөг
-Газар зохион байгуулалтын баримт бичгүүд,
-Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг
дарга, иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн санал,
-Газрын тухай хуулийн 2023 оны 11 дүгээр сард нэмэлт өөрчлөлт,
-Монгол улсын 2025 оны төсвийн тухай хууль, аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын бичигт баримттай уялдуулан Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд оруулан, ГЗБГЗЗГ-аас ирсэн дүгнэлтийн дагуу төлөвлөлтийг хийлээ.
Монгол улсын Газрын тухай хуульд 2023 оны 11 дүгээр сард нэмэлт өөрчлөлт орсноор Газар зохион байгуулалт геодизи зураг зүйн газар нь Аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд өгөх хэрэгжилтэд хяналт тавих мөн Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан
шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулдаг болсон.
Энэ онд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхад зохицсон
газрын менежментийн бодлогоор нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 12-16 жилийн
хугацаанд хэрэгжүүлэх аймгийн
Газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөнөөний бодлогын баримт бичиг шинэчлэн боловсруулагдаж байна.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР