ГХБХБГ-т аймгийн иргэдийн хурлын “Төлөөлөгчдийн өдөрлөг” боллоо




Өнөөдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт аймгийн Иргэдийн хурлын “Төлөөлөгчдийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр Газрын удирдлагын хэлтсийн дарга Э. Цогтсайхан Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны Төлөвлөгөөний төслийн танилцуулгын мэдээллийг хүргэлээ.
Мөн Барилга хот байгуулалтын хэлтсийн үйл ажиллагааны танилцуулгыг Барилгын хэлтсийн ахлах мэргэжилтэн С. Өнөрцэцэг танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж, мэдээлэл хүргэлээ.
Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, Ховд аймгийн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн стандарт норм, дүрэм, гадна тохижилтын асуудлыг хөндөж иргэдэд ээлтэй, аюулгүй, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллах талаар хэлэлцэж, санал солилцлоо.