Ховд аймгийн ГХБХБГ-ын Барилгын техникийн хяналтын инженер Б. Одсүрэн, мэргэжилтэн Н. Энх-Амар, Барилгын материалын шинжээч Ч. Ганчимэг, Б. Лхагвасүрэн нар Мөнххайрхан суманд баригдаж буй “Сургуулийн барилга угсралтын ажил"-д хяналтаар ажиллалаа.


Ховд аймгийн ГХБХБГ-ын Барилгын техникийн хяналтын инженер Б. Одсүрэн, мэргэжилтэн Н. Энх-Амар, Барилгын материалын шинжээч Ч. Ганчимэг, Б. Лхагвасүрэн нар Мөнххайрхан суманд баригдаж буй “Сургуулийн барилга угсралтын ажил"-д хяналтаар ажиллалаа. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Вива зоне ХХК гүйцэтгэж байна. Одоо 2 дугаар давхрын Спорт заалны хэсгийн дам нурууны арматурчлал, хэв хашмалын бэхэлгээ, тэгшилгээний ажлууд хийгдэж байна. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй компанид дараах шаардлага тавьж ажиллалаа. -Ил далд ажлын актыг тухай бүр хяналтын дор баталгаажуулах -Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, -Барилгад хэрэглэгдэж байгаа материал нь гарал үүслийн гэрчилгээ, сертификаттай байх. -Барилгын багана, дамнуруу, хучилт бүрээс бетон сорьц авч барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторт дээж өгөх зэрэг шаардлага тавилаа. Тус барилга энэ онд ашиглалтад орохоор төлөвлөж байна. Ашиглалтад орсноор Мөнххайрхан суманд 160 хүүхдийн сурах орчны хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд тохилог, тухтай орчинд суралцаж, хүмүүжих боломж бүрдэж байгаа юм