Ховд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний эхний хэлэлцүүлэг боллоо.

Ховд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний эхний хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч дарга Х.Батболд, ГХБХБГ-ын дарга Б. Төгөлдөр, “Газар дэлхий” ХХК-ийн ерөнхий захирал н. Осоржамаа болон бусад төрийн байгууллагын удирдлагууд, хангагч байгууллагуудын инженерүүд оролцлоо. Тус төлөвлөлтийг “Газар дэлхий” ХХК гүйцэтгэж байгаа ба хэлэлцүүлгээр Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний эхлэлийн тайлан, төлөвлөгөө боловсруулах арга зүй, болон бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулах талаар хэлэлцэж, санал солилцов. Цаашид Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг чанартай боловсруулахын тулд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, 2040 он хүртэлх хөгжлийн тэргүүлэх чиглэлийг төлөвлөгөөнд тусгах, шаардлагатай мэдээлэл, судалгааг цаг тухай бүрт нь гаргаж, хамтран ажиллахаар боллоо.