Монгол улсын Засгийн газрын 4 дүгээр сарын 3-ны өдрийн 136 дугаар тогтоолоор

2024-05-29

Монгол улсын Засгийн газрын 4 дүгээр сарын 3-ны өдрийн 136 дугаар тогтоолоор "Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” тогтоолоор Ховд аймгийн хэмжээнд 1117 нэгж талбар буюу 1478, 47 га газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж ашиглуулахаар тусгасан байна. Харин газрын тухай хуулийн 29.01, 29.2, 29.3, 54.1, 56.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24.2, Авто замын тухай хуулийн 16.2, “Кадастрын зураглалтын ажил норм ба дүрмийн 11.39 дүгээр заалтыг зөрчсөн, ашигт малтмалын лицензийн талбай, улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулсан зэрэг үндэслэлээр тогтоолд тусгагдаагүй 414 нэгж талбар буюу 1149.62 га газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй болсон байна.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР