Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Хариуцлагатай газрын харилцаа” аяныг зохион байгуулж, цахим нээлт хийлээ.
2024-04-08


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Хариуцлагатай газрын харилцаа” аяныг зохион байгуулж, цахим нээлт хийлээ. Цахим аяны нээлтэд ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай, салбарын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Түвшинбат 21 аймгийн улсын ахлах болон улсын байцаагчид мэргэжилтэн, газрын даамлууд оролцлоо. Аяныг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулна. Энэ үеэр: -Салбарын хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, -Төрийн хяналт шалгалтыг иргэдэд ойлгомжтой болгох, -Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад газрын зөрчил маргаан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм аа
Санал асуулга