Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газар Ховд аймагт ажиллаж байна




Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газар Ховд аймагт ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний ажлын явцтай тус Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран үзлэг, шалгалт хийж ажлыг эрчимжүүлэх, гэрээний хугацаанд чанартай гүйцэтгэх үүрэг даалгаврын гүйцэтгэгч компаниудад өглөө. Үүнд: Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12 дугаар баг, Малчны хороолол/. Гүйцэтгэгч “Баганат орд” ХХК. Тус барилга нь Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Барилга ашиглалтад орсноор 125 хүүхдийн цэцэрлэгийн ор, 150 хүүхдийн суудлаар хүртээмж нэмэгдэж тус хорооллын хүүхэд багачууд хамгийн ойр, тохилог орчинд суралцаж хүмүүжих боломжийг бүрдүүлж байгаа юм. Цэцэрлэгийн барилга, 75 ор /Ховд, Жаргалант сум, Алагтолгой баг/. Гүйцэтгэгч “Бүтээмж тауэр” ХХК. Тус барилга нь Жаргалант сумын урд хэсэгт төлөвлөж буй шинэ суурьшлын бүсэд баригдаж 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Тус бүс нутагт орон нутгийн зүгээс дулааны шугам сүлжээ, цэвэр бохирын системийг татаж орон нутгийн захиргааны барилгуудыг шинээр төлөвлөж байгаа бөгөөд ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, хаус хороолол баригдах учраас цэцэрлэгийн хэрэгцээ үүсэж байгаа юм. Нүүгээд очиход цэцэрлэг бэлэн сайхан мэдээ байна. эцэрлэгийн барилга, 150 ор /Ховд, Жаргалант сум, Бичигт баг/. Гүйцэтгэгч “Түмдэлгэрэх” ХХК. Гэр хорооллын бүсэд 2 айлын газар чөлөөлж тус цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Бичигт багийн иргэд хүүхэд багачуудаа хол зөөхгүй, өөрийн багт цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ. Багшийн хөгжлийн төвийн барилга /Ховд, Жаргалант сум/. Гүйцэтгэгч “Би эм жи юу” ХХК. Шинэ суурьшлын бүс Алагтолгой багт тус төсөл, арга хэмжээ хэрэгжиж энэ оны 9 дүгээр сард ашиглалтад орох боломжтой. Тус барилга ашиглалтад орсноор Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Насан туршийн боловсролын төвүүд шинээр оффисын барилга байгууламжтай болж ажлын орчин сайжрах юм. Цаашид тус аймагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй Төрийн өмчийн сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар солих төслийн явцтай танилцаж, ажлыг сайжруулах, ашиглалтад хэвшүүлэх тал дээр онцгойлон анхаарах болно.