Хөгжил политехник коллежийн барилга /Ховд, Жаргалант сум/

2019-04-19

Ажлын нэр, байршил: Хөгжил политехник коллежийн барилга /Ховд, Жаргалант сум/

Гүйцэтгэгч: “Мото блок” ХХК

Зураг төсөл зохиогч: “Алтайн газрын хүч” ХХК

Төсөвт өртөг: Улсын төсөв, 4,383,3 сая төгрөг

Ажлын явц: 10%

Хийгдэж буй ажил: Уг барилга нь 960 хүүхдийн суудалтай А, Б, В, Г гэсэн 4 хэсгээс бүрдсэн өргөтгөлийн барилга бөгөөд биднийг очих үеэр А блокийн А/1 тэнхлэгийн суурийн газар шорооны ажил хийгдэж мөн А блокийн зоорийн давхрын А/2, А/3 тэнхлэгийн баганын арматурчлал, хэв угсрах, А/4, А/5, А/6, А/7, А/8, А/9 тэнхлэгийн баганын цутгалтын ажил бүрэн дууссан хэв авсан байв. Цутгалтын үед нягтруулах ажлыг БНбД-ийн дагуу хийх талаар зөвлөмж өглөө.

Тулгарч буй бэрхшээл: Тус барилгын цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны техникийн нөхцөл  өөрчлөгдсөн бүрэн шийдэгдээгүй, холбогдох байгууллагуудтай нь уулзаж шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хяналт хийсэн: ГХБХБГ-ын мэргэжилтэн Б. Одсүрэн, С. Өнөржаргал

        ГХБХБГ-ын дэргэдэх Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн эрхлэгч Д. Шуурай

2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР