Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол, арга хэмжээ боллоо.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол, арга хэмжээ боллоо. Энэ удаагийн тангараг өргөх ёслолд зургаан байгууллага, нэг сумын 9 албан хаагч тангараг өргөснөөс Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ш. Даваадорж, Алтай сумын газрын даамал Б. Түмэндэмбэрэл нар тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Төрийн албан үүргээ амжилттай гүйцэтгэж, тангараг өргөсөн эдгээр албан хаагчид "Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж" Монгол улсын төрийн сүлдэнд мэхийн, тангаргийн бичигт гарын үсгээ зурлаа. Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн мэдээллээр аймгийн хэмжээнд төрийн захиргааны албан хаагч нийт 718 боллоо.