Ховд аймгийн Булган суманд “Төрийн банкны Булган тооцооны төв”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаа

2024-11-01

Ховд аймгийн Булган суманд “Төрийн банкны Булган тооцооны төв”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаа. Тус комисст Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн улсын байцаагч Ш. Даваадорж, барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Жамбалдорж, Төрийн банкны Ховд салбарын захирал А. Батмөнх болон холбогдох төлөөллүүд ажиллан ашиглалтад хүлээн авлаа. “Төрийн банкны тооцооны төв”-ийн барилгыг “Турлиахт” ХХК гүйцэтгэсэн ба Булган сумын иргэд ая тухтай үйлчлүүлэх орчин нэгээр нэмэгдэж байна.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР