ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА, ШОН ТАТСАН ИРГЭДИЙГ ГАЗРЫГ АЛБАДАН БУУЛГАНА.
2024-09-24
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА, ШОН ТАТСАН ИРГЭДИЙГ ГАЗРЫГ АЛБАДАН БУУЛГАНА. Аймгийн Засаг даргын 2024 оны А/664 дугаар захирамжийн дагуу Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр, нисэх тосгонд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа, шон татсан газрыг албадан чөлөөлөхөөр ажиллаж байна. Иймд зөрчил гаргасан иргэд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний дотор хашаа, шонгоо буулгаж авахгүй бол уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахыг анхааруулъя. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Санал асуулга