Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга Б. Төгөлдөр, барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Жамбалдорж, Барилгын техникийн хяналтын инженер Б. Одсүрэн, М. Баяржаргал нар Мөнххайрхан суманд баригдаж буй “Сургуулийн барилга угсралтын ажил"-д хяналтаар ажиллалаа.

2024-09-11

Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга Б. Төгөлдөр, барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Жамбалдорж, Барилгын техникийн хяналтын инженер Б. Одсүрэн, М. Баяржаргал нар Мөнххайрхан суманд баригдаж буй “Сургуулийн барилга угсралтын ажил"-д хяналтаар ажиллалаа. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Вива зоне ХХК гүйцэтгэж байна. Одоо барилга угсралтын ажлын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, дээврийн дулаалгын ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй компанид дараах шаардлага тавьж ажиллалаа. -Барилгад хэрэглэж байгаа гадна дүүргэлтийн хананы хөнгөн блок материалын гарал үүслийн тохирлын гэрчилгээтэй байх -Хар шалны цутгалт хийгдсэн хэсгийг хуулж авах /нягтаршуулалт хийж дахин хийх/ -Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, - Ил далд ажлын актыг тухай бүр хяналтын дор баталгаажуулах Тус барилга 2025 онд ашиглалтад орохоор төлөвлөж байна. Ашиглалтад орсноор Мөнххайрхан суманд 160 хүүхдийн сурах орчны хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд тохилог, тухтай орчинд суралцаж, хүмүүжих боломж бүрдэж байгаа юм.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР