Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт “Бадамлах дөл” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөвгүйгээр дулаан дамжуулах төв барьж байгаа байдалд ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Э. Цогтсайхан, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ш. Даваадорж нар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг газар дээр нь очиж хэрэгжүүллээ

2024-09-11

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт “Бадамлах дөл” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөвгүйгээр дулаан дамжуулах төв барьж байгаа байдалд ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Э. Цогтсайхан, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ш. Даваадорж нар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг газар дээр нь очиж хэрэгжүүллээ. Хяналт шалгалтаар: -Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй эхэлсэн -Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн.

Иймд “Төрийн хяналт, шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн барилгын ажлыг түр зогсоох, 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус зөрчлүүдийг арилгах тухай актыг танилцууллаа. Мөн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, биелэлтийг гаргаж ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу арга хэмжээ авахыг сануулав.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР