Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын дараах албан тушаалд холбогдох баримт бичгээ бүрдүүлж, ирүүлэхийг урьж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын дараах албан тушаалд холбогдох баримт бичгээ бүрдүүлж, ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: -Төрийн жинхэнэ албан тушаалд албан ёсоор томилогдсон байх; -Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх; -Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх; Бүрдүүлэх материал; -Төрийн албан хаагчийн анкет; -Иргэний үнэмлэхийн хуулбар; -Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; -Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа; -Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; -Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн -"Тангаргийн хуудас"-ны хуулбар; -Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; * Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia-аас татан�авах);