Ховд аймгийн Дарви сумын Төрийн банкны салбарын барилга угсралтын ажилд ГХБХБГ-ын холбогдох мэргэжлийн төлөөлөл хяналтаар ажиллалаа.

2024-06-13

Ховд аймгийн Дарви сумын Төрийн банкны салбарын барилга угсралтын ажилд ГХБХБГ-ын холбогдох мэргэжлийн төлөөлөл хяналтаар ажиллалаа. Тус барилгыг “Нью престиж констракшн” ХХК гүйцэтгэж байгаа ба хяналтаар очиход дам нурууны арматурчлал, хучилтын хэв хашмал бэхлэх, тэгшлэх ажил хийж байлаа. Мөн багана, дам нурууны нэмэлт хүчитгэл зургийн дагуу хийгдсэн байв. Хяналтаар дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд: - Барилгад хэрэглэж байгаа материал нь гарал үүслийн бичиг, тохирлын гэрчилгээ, сертификаттай байх. - Бетоны марк тогтоолгох сорьц авч 7 болон 28 хоногтойд ГХБХБГ-ын лабораториор шинжилгээнд хамруулах, - Багана дам нурууны хэв хашмалын бэхэлгээг сайн хийх, - Бетоны нягтруулах ажлыг 0,8 м3 тутамд хийх - Барилгын үе шатны ажил, тухай бүрд ил далд ажлын акт бичиж баталгаажуулах, -- Хийгдэж буй ажлын тайлбар самбартай фото зураг хавсаргах шаардлага тавьж ажиллалаа

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР