WWW.OPENDATA.GOV.MN”
2023-10-16
Төрийн мэдээллийн нээлттэй өгөгдлийн санд Барилга, хот байгуулалтын яамны 66 өгөгдөл мэдээлэл байршин, тогтмол шинэчлэгдэж байдаг.
Уг сайтаас Барилгын материалын тусгай зөвшөөрөлтэй, хүчинтэй хугацаатай ААН-н мэдээллийг авах боломжтойгоос гадна тохирлын гэрчилгээ, технологийн зааврын бүртгэлийн мэдээллийг ч бас авах боломжтой.
Засгийн газрын мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх нь шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжийг бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үндсэн нөхцөл болно.
НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ ГЭЖ ЮУ ВЭ? - "Машинд уншигддаг, ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардагдахгүйгээр авч, чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог, нээлттэй лицензтэй цахим өгөгдөл"
ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ? - Чөлөөтэй ашиглана. Үр ашиг олно. Дахин ашиглана, боловсруулна.
Санал асуулга