2018 ОНЫ БАЙДЛААР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 12269 ИРГЭНД 1775,063 га ГАЗАР ӨМЧЛЛҮҮЛСЭН ДҮНТЭЙ БАЙНА
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай“ хууль хэрэгжиж эхэлснээс хойш /2003 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс/ 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд 12269 иргэнд 1775,063 га газрыг өмчлүүлсэн дүнтэй байна. Үүнээс:
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1764,99 га газрыг 12265 иргэнд үнэгүй
Аж ахуйн зориулалтаар 3 иргэнд 10 га газрыг үнээр нь өмчлүүлсэн байна.
Ховд аймгийн газар өмчлөлийн байдал /иргэн/
2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг аймгийн хэмжээнд нэгтгэн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5/05 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлсэнээс иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр 71,37 га газар төлөвлөснөөс 55,82 га газрыг өмчлүүлж, иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэхээр 87,03 га газар төлөвлөснөөс 14,83 га газрыг өмчлүүлсэн байна.