ЛАБОРАТОРИ

Ховд аймгийн ГХБХБГ-ын дэргэдэх Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатороос зөвлөмж

2023.10.16
 
 

     Барилгын угсралтын ажил гүйцэтгэгч байгууллага, барилгын материал үйлдвэрлэгч, хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд  барилгын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан  барилга угсралтын ажлын чанар, аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг мөрдүүлэхэд  дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

  1. Цемент

​    

  • Цемент нь MNS 974-2008, “Портландцемент.Техникийн шаардлага”
  • MNS 3091-2008 “Цемент. Техникийн шаардлага”  стандартын шаардлага хангасан байх.
  • Барилгын даацын бүтээцэд хэрэглэх цемент 42.5 ангийн шаардлага хангасан байх.
  • Цементийг үйлдвэрлэснээс хойш хадгалсан хугацааг магадлах, дагалдах чанарын паспорт, сертификатыг шалгаж худалдан авах, чанарын паспортан дээрхи үзүүлэлтийг лабораторийн  сорилт, туршилт хийлгэж  шалгуулж байх.
  • Цементийг удаан хугацаанд хадгалахад бат бэх нь буурч идэвхит чанараа алдах, мөн эзлэхүүний өөрчлөлтөнд орох, хуурамч хатууралт бий болох, нунтаглалт шаардлага хангахгүй болох зэрэг сөрөг үзэгдэл бий болж бетоны бат бэх физик-механик шинж чанар мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх учир түүнийг заавал урьдчилан  шинж чанарыг тогтоосон байх ёстой.  Тухайлбал цементийг 3 сар хадгалахад маркийн бат бэхийг 10...20% түүнээс илүү алдана. Энэ чанараа алдсан цемент үрэл хэлбэртэй бөөгнөрсөн байх тул түүнийг бага даацын жижиг эдлэлд ашиглах бол хольцын холих хугацааг 2...4 дахин нэмэгдүүлэн зуурна.
  1. Арматур

  

  • Барилгын зураг төсөлд заасан анги, төрөл, маркийн шаардлага хангасан, тохирлын гэрчилгээ,  сертификаттай байх, барилгын даацын бүтээцэд хэрэглэх арматур нь:
  • MNS JISG 3112-2002 стандартын SD390 төрлийн, ОХУ-д үйлдвэрлэсэн арматур бол А400 /АIII/ ангилалын, БНХАУ –ын арматур бол HRB 400 ангилалын шаардлагыг хангасан байх

       3. Хана өргийн материал

  

Ханын өрөгт хэрэглэх материалын эзлэхүүн жин, шахалтын бат бэх, хүйтэн тэсвэрлэлтийн үзүүлэлт нь:

  • MNS0138:2010 “Керамик тоосго ба гулдмай” техникийн шаардлага,
  • MNS831:2001 “Сийрмэг бетон. Бүтээц ба эдлэхүүн” техникийн шаардлага,
  • MNS6054:2009 “Ханын бетон гулдмай”. Техникийн ерөнхий шаардлага,
  • MNS5610:2014 “Бетон тоосго”.Техникийн шаардлага,
  • MNS3835:2003 “Барилга. Барилгын материал. Өнгөлгөөний керамик тоосго ба гулдмай” Техникийн шаардлага,
  • MNS230:2004 “Барилгын шалны өнгөлгөөний керамик хавтанцар”.Техникийн шаардлага,
  • MNS5771:2007 “Полистрол бетон”.Техникийн шаардлага,
  • MNS6087:2010 “Өнгөлгөөний үетэй бетон тоосго”.Техникийн шаардлага,
  • MNS5610:2006 “Нүхтэй бетон тоосго”. Техникийн шаардлага,
  • MNS237:2004 “Барилгын ханын гадна өнгөлгөөний керамик хавтанцар”.Ерөнхий шаардлага,
  • MNS 4699:1999 /Явган зам, талбайн хавтан. Техникийн шаардлага/
  • MNS239:2004 “Барилгын ханын дотор өнгөлгөөний керамик хавтанцар”.Техникийн шаардлага, зэрэг стандартуудын шаардлага хангасан  тохирлын баталгаажуулалтанд хамрагдсан эсэхийг тус тус магадлаж худалдан авч байх
  1. Дүүргэгч материал

  

Бетонд дүүргэгчээр хэрэглэх түүхий эд материал болох элс, хайрга, дайрга нь бохирдол, тоос шорооны хольцгүй байх, ширхэглэлийн бүрэлдэхүүн, нимгэн үзүүрлэг хэсгийн хэмжээ. хэврэг хэсгийн агуулга, бат бэх марк зэргийн үзүүлэлтээрээ:

  • MNS0392:2014 “Барилга, байгууламжийн ажилд хэрэглэх элс” Техникийн шаардлага, 
  • MNS2803:2004 “Хүнд бетонд хэрэглэх дүүргэгч материал”. Техникийн шаардлага,
  •  MNS3098:1998 “Барилгын ажилд хэрэглэх элс хайрганы хольц”. Техникийн шаардлага,
  • MNS390:98 “Барилга байгууламжийн ажилд хэрэглэх дайрга”. Техникийн ерөнхий шаардлага,
  • MNS346:2000 “Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга”.Техникийн ерөнхий шаардлага, зэрэг стандартуудын шаардлага хангасан байх
  1.  Дулаан тусгаарлах материалуудын хувьд:

  

  • MNS EN 13164:2011 “Барилгын дулаан тусгаарлах материал.Хөөсөн полистроль (EPS) бүтээгдэхүүн”   Техникийн шаардлага,
  • MNS EN 13165:2011 “Барилгын дулаан тусгаарлах материал .Хөөсөн шахмал полистроль (XPS) бүтээгдэхүүн”   Техникийн шаардлага,
  1. MNS 3839:1985 “Барилгын дулаан тусгаарлах материал.Хөөсөн хатуу полиуретан (PUR) бүтээгдэхүүн”   Техникийн шаардлага зэрэг стандартын болон барилгын зураг төсөлд тавигдах шаардлага, эзлэхүүн жин, нягт, бат бэхийн үзүүлэлтийг хангасан баталгаажуулалтанд хамрагдсан  тохирлын гэрчилгээтэй байх
  2. Барилгын цонх. Хаалга

 

  • Цонх хаалга нь дулаан техникийн үзүүлэлт, зураг төсөлд тавигдах шаардлага хангасан байх, цонх хаалганы хуванцар хүрээ 5-аас дээш тасалгаатай, шилэн багцны битүүмж стандартын дагуу хийгдсэн, нугас түгжээ, резин жийрэг нь чанартай, хүрээний уулзварын наалт зай завсаргүй, шилэн багцны шил хоорондын зай 16 мм – ээс дээш үзүүлэлт бүхий цонх, хаалгыг хэрэглэж байх нь зүйтэй байна. Цонх, хаалганы стандарт нь:
  • MNS5802:2007  “Барилгын цонх”. Техникийн шаардлага,
  • MNS5830:2007 “Барилгын хуванцар /PVC/ цонх, хаалга. Техникийн шаардлага”
  • MNS5874:2008 “Цонх, хаалганы поливинил хлорид /PVC/ хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн. Техникийн шаардлагуудыг мөрдөн барилгын цонх, хаалганы болон материалын сонголт хийж байх
  1. Бетон хольц

  

Барилга угсралтынбетон зуурмагийг цутгах ажилд:

  • “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар” БД 52-102-04  
  • “Цутгамал бетон, төмөр бетон бүтээц” БНбД 52-02-06-ын дагуу бетон зуурмагийн конусан суултыг заавал тодорхойлж,цутгасан хийц бүтээц бүрийн бетон зуурмагаас дээж авч, бетоны шахалтын бат бэхийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулан цутгамал бүтээцийн бат бэхийг хангуулж байх,
  • Цутгалтын дараах бетоны арчилгааг шаардлагын дагуу гүйцэтгэх
  • Конусан суулт ихтэй буюу хөдөлгөөнт чанар ихтэй өндөр маркийн бетон зуурмагт зориулалт, шаардлагатай уялдуулан налархайжуулагт, агааржуулагч, бэхжилтийн нэмэлтийг хэрэглэж байх
  • “Тохирлын гэрчилгээ”-нд барилгын материал анги, төрөл, маркаараа баталгаажуулагдсан байдаг тул тохирлын гэрчилгээний үзүүлэлтүүдийг үндэслэн шаардлага хангасан нөхцөлд хэрэглэж байх

Барилгын  чанар, эдэлгээ насжилтыг тодорхойлогч нэг хүчин зүйл нь хэрэглэж байгаа материал, бүтээгдэхүүн бүтээцийн чанар яах аргагүй мөн.

Материалын чанар гэдэг нь тухайн тохиолдолд тодорхойлсон үзүүлэлтийн утгаар биш, шинж чанарын тогтвортой жигд үзүүлэлтээр илэрхийлэгддэг. Ийм учраас материал бүтээгдэхүүний чанар гэдгийг ганц нэг үзүүлэлтийн өндөр утгаар бус хэрэглээ эдэлгээний шаардлага хангалтаар тодорхойлох зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Материалын чанарын  үзүүлэлтийн  тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам” – д нийцүүлэн өөрийн компанийн “Дотоод хяналтын журам” – г боловсруулан баталж. мэргэжлийн боловсон хүчин бүхий дотоод хяналтын нэгжийг зохион байгуулан ажиллуулж, хэрэгжилтийг нь байнга хянаж, материалын чанарын тогтвортой жигд үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай байна.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР