Газрын чиглэлээр үйлчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

2019-03-26

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ СУНГУУЛАХ

1.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт
3.Газрын төлбөрийг төлсөн төлсөн баримт, тооцоо нийлсэн актын 1 хувь
4.Иргэний үнэмлэх/улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
5.Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай өргөдөл, хүсэлт
6.Кадастрын тойм зураг
7.Газрын байршил, объектыг харуулсан фото зураг

Тавигдах шаардлага: Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлт гаргана

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх

1.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь
2.Иргэний үнэмлэх/улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх өргөдөл, хүсэлтийг талууд гаргана
4.Нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ
5.Кадастрын тойм зураг
6.Газрын байршил, объектыг харуулсан фото зураг
7.Газрын төлбөрийг төлсөн төлсөн баримт, тооцоо нийлсэн актын 1 хувь

Тавигдах шаардлага: Шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх

 

Хамтран эзэмшигч хасуулах, нэмүүлэх

1.Эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигч нэмүүлэх, хасуулах тухай өргөдөл, хүсэлтийг талууд гаргана
2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь
3.Иргэний үнэмлэх/улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4.Кадастрын тойм зураг
5.Газрын байршил, объектыг харуулсан фото зураг

Тавигдах шаардлага: Хамтран эзэмшигч нэмүүлэх, хасуулах тухай хүсэлтийг талууд өргөдөл, хүсэлт бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна

 

Өмчилсөн газраа бусдад шилжүүлэх, хуваалгах

1.Хувийн хэмжилтийн компаниар хэмжилт хийлгэж, газраа 2 хуваалгасан байх
2.ГХБХБГазрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах
3.Нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ /Худалдан, худалдан авах, Өвлөх эрхийн, Бэлэглэлийн гэрээний гэх мэт/
4.Газар өмчлөлийн гэрчилгээний хуулбар хувь

Тавигдах шаардлага: Өмчлөлийн газар нь анх олгогдсон газрын хэмжээндээ байх, худалдах, худалдан авах тал хоёулаа хамт байх

Одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авах

1. Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт
2.Иргэний үнэмлэхний хуулбар
3.Газар эзэмшиж байгаа газрын гэрээ, гэрчилгээний эх хувь
4.Шаардлагатай тохиолдолд /мэдээллийн санд ороогүй / газрын хэмжилт хийлгэж, тойм зургийг хавсаргах
5.Хөршийн тэмдэглэл
6.Өргөдлийн маягт бөглөх

Тавигдах шаардлага: Хууль ёсны газар эзэмшигч нь байх

Газар өмчилж авч байгаагүй

тодорхойлт авах

1.Багийн Засаг даргын тодорхойлолт
2.Иргэний үнэмлэхний хуулбар
3.Өргөдөл бичих

Тавигдах шаардлага: Хамтран өмчлөгчөөр урьд өмнө нь бүртгэгдээгүй байх, бүртгэгдсэн тохиолдолд хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг нотариатаар хийлгэсэн байх

Байшингийн план зураг авах

1.Байшингийн фото зургийг угаалгаж ирэх /3-4 талыг бүрэн харагдуулах байдлаар зургийг авах/
2.Мэдээллийн санд байшин нь орсон тохиолдолд байшингийн план зургийг зуруулах, хэрэв шинээр байшин барьсан тохиолдолд мэдээллийн санд ороогүй бол хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй компаниар байшингаа хэмжүүлж оруулах
3.Кадастрын зураг авах

Тавигдах шаардлага: Газар, байшин хоёр тухайн эзэмшигч, өмчлөгчийн нэр дээр байх

Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч кадастрын зураг авах

1.Газар эзэмшигч, ашиглагчийн газрын гэрээ, гэрчилгээ, хэрэв газраа өмчилж авсан бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчрах
2.Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон захирлын иргэний үнэмлэхний хуулбарын хамт авчрах
3.Тухайн газар нь ямар нэгэн зөрчилгүй байх /хэрэв газраа сунгасан, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь тодорхой бус, маргаантай тохиолдолд кадастрын зургаар үйлчлэхгүй/

Тавигдах шаардлага: Хуучин гэрээ, гэрчилгээтэй мэдээллийн санд ороогүй тохиолдолд хяналтын хэмжилт хийлгэх


Эзэмшиж буй газраа

барьцаанд бүртгүүлэх

1.Тодруулах хуудсыг тухай баг хариуцсан мэргэжилтнээс авах
2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиараа байх

Тавигдах шаардлага: Газрын төлбөрийн өргүй, газраа сунгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй, зориулалтын дагуу газраа эзэмшдэг байх гэх мэт

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэх, кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх

1.Газар эзэмшигч, ашиглагч нь газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг авчрах
2.Иргэн бол өргөдөл, аж ахуйн нэгж байгууллага бол хүсэлт гаргах
3.Газрын кадастрын тойм зураг
4.Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон захирлын иргэний үнэмлэхний хуулбарын хамт авчрах
6.Кадастрын зураг

Тавигдах шаардлага: Газрын төлбөрийн өргүй, газраа сунгаагүй, зориулалтын дагуу газраа эзэмшдэг байх гэх мэт

 

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн авах

1.Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2.Иргэн бол өргөдөл, ААНБ бол хүсэлт гаргах
3.Кадастрын тойм зураг
4.Газрын төлбөр төлсөн баримт, тооцоо нийлсэн акт

Тавигдах шаардлага: Хаяж үрэгдүүлсэн тухай зарлуулсан сонингийн эх хувь /Зууны мэдээ сонин/

Магадлан хэмжилт хийлгэх

1.Ямар нэгэн газрын маргаантай тохиолдолд магадлан хэмжилтийг ГХБХБГазраас хийнэ
2.Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн гэрээ, гэрчилгээний эх хувь
3.Маргалдагч талууд хамт байлцаж хэмжилт хийлгэнэ

Тавигдах шаардлага: Өөрсдийн машинтай ирэх

Газрын төлбөрийн тооцоо нийлэх

1.Өмнөх онд тооцоо нийлсэн газрын төлбөрийн акт нийлсэн баримт авчрах
2.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ авчрах
3.Газрын төлбөр төлсөн баримтууд

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР