Жаргалант сумын газрын үнэлгээний зэрэглэл
Жаргалант сумын газрын үнэлгээний зэрэглэл
(бүс) тогтоох, төлбөр шинэчлэх тухай
Үндэслэл:
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн төв Жаргалант сум газрын үнэлгээний 11 бүстэй байхаар тусгагджээ. Үүнтэй холбогдуулан 1 га газрын үнэлгээний зэрэглэл буюу бүсийг тодотгох, газрын төлбөрийг шинэчлэх зайлшгүй шаардлага гараад байна.
Засгийн газрын тогтоол №182
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ (БҮС), СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Газрын үнэлгээний тойрог”-ийг 1 дүгээр хавсралт, “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-г 2 дугаар хавсралт, “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-г 3 дугаар хавсралт, “Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-г 4 дүгээр хавсралт, “Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г 5 дугаар хавсралт, “Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-г 6 дугаар хавсралт, “Зам, шугам сүлжээний газрын төлбөр”-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0.03 хувь, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалангийн зориулалттай нэг га газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0.03 хувь, нэг га хадлангийн газрын төлбөрийг түүний суурь үнэлгээний 0.01 хувь, хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь, чөлөөт бүсийн 1 га газрын төлбөрийг түүний суурь үнэлгээний 1.0 хувь байхаар тус тус тогтоосугай.
- 3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг газрын төлбөрийн орлогоос зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулах, зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
- 4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоол, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 291 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
- Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
182-р тогтоолын 4-р хавсралт Жаргалант
суманд холбогдох хэсэг
Хот, тосгон, бусад суурины нэр |
|
Хот, тосгон, бусад суурины 1 га газрын суурь үнэлгээ (сая.төг) (газар ашиглах зориулалтаар) |
||||||
Дүүрэг, сумын нэр |
Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн дугаар |
Гэр бүлийн хамтын хэрэгцээ |
Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ |
ХАА-н үйлдвэрлэл |
ХАА-гаас бусад үйлдвэрлэл |
|
||
Ховд Жаргалант |
1 |
45.0 |
180.0 |
110.0 |
160.0 |
|
|
|
2 |
35.0 |
160.0 |
100.0 |
140.0 |
|
|
||
3 |
35.0 |
150.0 |
80.0 |
120.0 |
|
|
||
4 |
35.0 |
150.0 |
80.0 |
120.0 |
|
|
||
5 |
30.0 |
120.0 |
70.0 |
100.0 |
|
|
||
6 |
30.0 |
120.0 |
70.0 |
100.0 |
|
|
||
7 |
30.0 |
120.0 |
55.0 |
80.0 |
|
|
||
8 |
25.0 |
80.0 |
45.0 |
65.0 |
|
|
||
9 |
25.0 |
50.0 |
30.0 |
40.0 |
|
|
||
10 |
15.0 |
50.0 |
30.0 |
40.0 |
|
|
||
11 |
5.0 |
30.0 |
15.0 |
20.0 |
|
|
||
Засгийн газрын 182 тогтоолын 7 дугаар хавсралт Зам шугам сүлжээний газрын төлбөр
Ангилал |
Газрын төлбөр
|
||
Хэмжих нэгж |
Төлбөр (төгрөгөөр) |
||
Авто замын газар |
улсын чанартай авто зам |
км |
5,000.0 |
орон нутгийн чанартай авто зам |
км |
2,500.0 |
|
аж ахуйн нэгж байгууллагын дотоодын |
км |
2,500.0 |
|
олон улсын чанартай |
км |
7,500.0 |
|
Төмөр замын газар |
төмөр замын зурвас газар |
км |
7,500.0 |
Шугам, сүлжээний газар |
мэдээлэл холбооны шугам сүлжээний газар |
км |
7,500.0 |
эрчим хүчний шугам сүлжээний газар |
км |
7,500.0 |
|
хийн хоолой |
км |
7,500.0 |
|
дулаан, цэвэр бохир усны шугам |
км |
7,500.0 |
2-р бүс 86 га
Наран багийн 19-р гудамжны 16 тоот хашаанаас эхлэн зүүн хойш явж Рашаант багийн 16-р гудамжны 19 тоотоос зүүн тийш яван Рашаант багийн 17-р гудамжны 18 тоот хашаанаас хойш эргэж Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд хүрч зүүн урагш зам дагуу яван Модон овооны 3 замын уулзвараас урагш Бичигт багийн 10-р гудамжны зүүн талын засмал замаар урагш яван Бичигт багийн 10-р гудамжны 21 тоот хашаагаар зүүн тийш эргэж Бичигт багийн 8-р гудамжны 18 тоотод хүрэн үүнээсээ урагшаа эргэж Бичигт багийн 2-р гудамжн74а тоотод хүрч баруун тийш эргэн Баатархайхан багийн 1-р гудамжны 5 тоотод хүрнэ, үүнээсээ хойш зам дагуу яван Зорчигч тээвэр Ховд ХХК-н эзэмшил газарт тулж зүүн эргэж эсгийний үйлдвэрийн зүүн урд өнцөгт хүрч хойш эргэн Ховдын Өргөө ХХК-ий хашааны урд өнцөгт хүрэн зүүн тийш эргэж 13-р цэцэрлэгт хүрнэ, үүнээсээ зүүн хойш явж Ховд АЗЗА-н төв хаалганд очиж хойшоо явж Тэс петролиумд хүрэн зүүн тийш зам даган Наран Хүнсийн хашаагаар хойшоо эргэн хуучин Хүнсний үйлдвэрийн зүүн талаар явж эхний эхний цэгт очно.
Газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох
- 182-р тогтоолын дагуу Жаргалант сум нь хот тосгон бусад суурины газарт хамаарагдаж байгаа тул 1 га газрын төлбөрийг тогтоохдоо газрын суурь үнийн
0,1-1 хувь байхаар тооцно гэж заасан байна. Иймд бид Жаргалант сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг харгалзан мөн иргэдтэй хийсэн 3 удаагийн хэлэлцүүлэгт дурьдагдсан саналыг үндэслэн дараах байдлаар газрын төлбөрийн итгэлцүүрийг /хувийг/ тогтоолоо.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалт |
|||||||||||
Бүс |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 га-н суурь үнэ (сая.төг) |
45 |
35 |
35 |
35 |
30 |
30 |
30 |
25 |
25 |
15 |
5 |
Итгэлцүүр (%) |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 га газрын төлбөр |
450000 |
350000 |
350000 |
350000 |
300000 |
300000 |
300000 |
250000 |
250000 |
150000 |
50000 |
1 м2 үнэ |
45 |
35 |
35 |
35 |
30 |
30 |
30 |
25 |
25 |
15 |
5 |
Худалдаа бүх төрлийн үйлчилгээ |
||||||||||||
Бүс |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
1 га-н суурь үнэ (сая.төг) |
180 |
160 |
150 |
150 |
120 |
120 |
120 |
80 |
50 |
50 |
30 |
|
Итгэлцүүр (%) |
0.3 |
0.3 |
0.3 |
0.3 |
0.3 |
0.3 |
0.3 |
0.5 |
0.3 |
0.3 |
0.3 |
|
1 га газрын төлбөр |
540000 |
480000 |
450000 |
450000 |
360000 |
360000 |
360000 |
400000 |
150000 |
150000 |
90000 |
|
1 м2 үнэ |
54 |
48 |
45 |
45 |
36 |
36 |
36 |
40 |
15 |
15 |
9 |
|
ХАА-н үйлдвэрлэл |
||||||||||||
Бүс |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
1 га-н суурь үнэ (сая.төг) |
110 |
100 |
80 |
80 |
70 |
70 |
55 |
45 |
30 |
30 |
15 |
|
Итгэлцүүр (%) |
0.4 |
0.4 |
0.4 |
0.4 |
0.4 |
0.3 |
0.27 |
0.33 |
0.5 |
0.5 |
0.4 |
|
1 га газрын төлбөр |
440000 |
400000 |
320000 |
320000 |
280000 |
210000 |
150000 |
150000 |
150000 |
150000 |
60000 |
|
1 м2 үнэ |
44 |
40 |
32 |
32 |
28 |
21 |
15 |
15 |
15 |
15 |
6 |
|
ХАА-с бусад үйлдвэрлэл |
|||||||||||
Бүс |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 га-н суурь үнэ (сая.төг) |
160 |
140 |
120 |
120 |
100 |
100 |
80 |
65 |
40 |
40 |
20 |
Итгэлцүүр (%) |
0.25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,25 |
0,5 |
1 га газрын төлбөр |
400000 |
350000 |
300000 |
300000 |
250000 |
250000 |
200000 |
162500 |
100000 |
100000 |
100000 |
1 м2 үнэ |
40 |
35 |
30 |
30 |
25 |
25 |
20 |
16,25 |
10 |
10 |
10 |
Газрын суурь үнэ бодох аргачлал
Жишээ 1:
Бид бүхний сайн мэдэх Бичигт багийн үйлдвэрийн районы 1 га газрын суурь үнэлгээг тооцъё.
182-р тогтоолд тусгагдснаар дээрх үйлдвэрийн район нь ХАА-с бусад үйлдвэрлэлд багтаж байна. Мөн бидний бүсчлэлийн дагуу 6-р бүсэд байгаа тул 1 га газрын суурь үнэлгээ 100 сая төгрөг болж байна.
Жишээ2:
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа Бугат багийн 25-р гудманд байрлах 0,07 га буюу 700 метр квадрат газрын суурь үнэлгээг тооцъё.
Мөн тогтоолын дагуу дээрх жишээ нь гэр бүлийн хэрэгцээнд багтаж байна. Бидний бүсчлэлийн дагуу 9-р бүсэд байгаа тул 1 га газрын суурь үнэлгээ нь 25 сая төгрөг байна.
Иймд 25000000/10000*700=1750000 төгрөг болж байна.
Газрын төлбөр бодох аргачлал
Жишээ 1:
3-р бүсэд гэр бүлийн хэрэгцээгээр 0,07 га газар эзэмшдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлбөрийг тооцъё.
182-р дугаар тогтоолд зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 га газрын суурь үнэ нь 35 сая төгрөг, мөн бидний тогтоосон хувийн дагуу дээрх зориулалтын 1 га газрын төлбөрийг суурь үнийн 1 хувь буюу хамгийн дээд хязгаараар нь тооцсон байна.
Иймээс 35000000/100*0,07*0,1=2450 төгрөг болж байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,1 дахь заалтад тусгагдсны дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн 0,07 га хүртэлх газрын төлбөрийг 90 хувь чөлөөлдөг байгаа.
Жишээ 2:
1-р бүсэд худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар 0,025 га газар эзэмшдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлбөрийг тооцъё
182-р дугаар тогтоолд зааснаар худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай 1 га газрын суурь үнэ нь 180 сая төгрөг, мөн бидний тогтоосон хувийн дагуу дээрх зориулалтын 1 га газрын төлбөрийг суурь үнийн 0,3 хувь байхаар тооцсон байна.
Иймээс 180000000/100*0,3*0,025=13500 төгрөг болж байна. Өөрөөр бодвол 1 метр квадратын үнэ 54 төгрөг, нийт газрын хэмжээ нь 250 метр квадрат иймээс 54*250=13500 төгрөг болж байна.
Жишээ 3:
7-р бүсэд хөдөө аж ахуйн зориулалтаар 0,6 га газар эзэмшдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлбөрийг тооцъё
182-р дугаар тогтоолд зааснаар 7-р бүсэд хөдөө аж ахуйн зориулалттай 1 га газрын суурь үнэ нь 55 сая төгрөг, мөн бидний тогтоосон хувийн дагуу дээрх зориулалтын 1 га газрын төлбөрийг суурь үнийн 0,4 хувь байхаар тооцсон байна.
Иймээс 55000000/100*0,4*0,6=132000 төгрөг байна. Дээрх зориулалтын 7-р бүсийн 1 метр квадратын үнэ 22 төгрөг иймээс 22*6000=132000 төгрөг болно.
Жишээ 4:
6-р бүсэд ХАА-с бусад үйлдвэрлэлийн бүсэд 1 га газар эзэмшдэг иргэн, аж ахуй байгууллагын төлбөрийг тооцъё.
182-р дугаар тогтоолд зааснаар ХАА-с бусад үйлвэрлэлийн зориулалттай 1 га газрын суурь үнэ нь 100сая төгрөг, мөн бидний тогтоосон хувийн дагуу дээрх зориулалтын 1 га газрын төлбөрийг суурь үнийн 0,25 хувь байхаар тооцсон байна.
Иймээс 100000000/100*0,25*1=250000 төгрөг болж байна.