ХОВД ХОТЫН 2030 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАНИЛЦУУЛГА

2019-03-26

Ховд хот Буянт голын хөндийд 7130 га нутагтай, далайн түвшнээс дээш       1100-1405 метр өндөрт өргөгдсөн.  Улаанбаатараас 1425 км, бусад сумаас 25-375 км зайтай, Буянт, Ховд, сумтай хил залгаа оршдог. Газар зүйн байршлын хувьд тохиромжтой буюу ОХУ, БНХАУ, Казакстан улстай шууд харилцах гарцтай, түүгээрээ дамжин бусад улстай хамтын ажиллагаа түншлэлээ өргөтгөх өргөн сонголттой.

 1912 оны Үндэсний эрх  чөлөөний хөдөлгөөн,  1921 онд Ардын  хувьсгалын ачаар тус  хязгаар  нутаг  нь  орчин  үеийн  хот болон  хөгжих  үндэс  суурь  тавигдсан  юм. 1940 оноос  Ховд аймгийн төв болж байсан бөгөөд  1952-09-04-нд  АИХТ-ийн   зарлигаар  Ховд аймгийн  төвийг Жаргалант хот, 1961-06-20-ны өдрийн  АИХТ-ийн  зарлигаар Жаргалант  хотыг  Ховд хот гэж  нэрлэжээ. 1952 оноос  хойш  Ховд хот өөрийн удирдлага бүтэцтэйгээр  ажиллаж ирсэн.

УИХ-ын  1992 оны   23  дугаар  тогтоолоор  орон  нутгийн төв  хотуудыг  сумын  зохион байгуулалтад  шилжүүлсний  дагуу Жаргалант сум болсон  юм. УИХ-ын  2003-01-02-ны өдрийн  02  тоот  тогтоолоор  Ховд хот  нь баруун бүсийн тулгуур төв  буюу улсын  зэрэглэлтэй хот болсон. Засаг захиргааны нэгж 12 багтай. 2018 оны 11 сарын байдлаар нийт хүн ам 30.6 мянга, өрх 8.2 мянгад хүрч  өнгөрсөн оноос хүн амын тоо 2.4 хувиар, өрхийн тоо 1.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны байдлаар Жаргалант сумын нийт хүн амын 48.84% буюу 14986 нь эрэгтэй, 51.17% эмэгтэйчүүд  эзэлж байна.

Алагтолгой баг: Тус баг нь аймгийн ИТХ-ын 1999 оны 08 дугаар тогтоолоор,  мөн оны 04 дүгээр сараас хуучин Бугат, Баатархайрхан багаас тасалч Алагтолгой баг нэртэйгээр анх байгуулсан. Одоо 592 өрхтэй. Хүн ам 2226, үүнээс эрэгтэй 1100, эмэгтэй 1126,  84,2 га нутаг дэвсгэртэй.

Баатархайрхан баг: Баатархайрхан баг нь 729 өрх, хүн ам  2733 үүнээс эрэгтэй 1367,эмэгтэй 1366, 415,5 га нутаг дэвсгэртэй.

Бугат баг: Тус баг нь 25 гудамж, гэр хороололын 716 өрх, хүн ам 2783, үүнээс эрэгтэй 1100, эмэгтэй 1195 хүн амтай .272,8 га нутаг дэвсгэртэй.

Бичигт баг: Тус баг нь 2002 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр 6 баг байсаныг 12 баг болгож Баатархайрхан багийн урд хэсгийг залган Бичигт нэртэйгээр баг болгон зохион байгуулсан 746 өрхтэй.Хүн ам 2892, үүнээс эрэгтэй 1412, эмэгтэй 1480, 865,2 га  нутаг дэвсгэртэй.

Жаргалан баг: Тус баг нь аймгийнхаа төв хэсэгт байршилтай 565  өрхтэй. Хүн ам 2029 үүнээс эрэгтэй 970, эмэгтэй 1059, 34,8 га нутаг дэвсгэртэй.Айл өрхийн 80% нь төвлөрсөн орон сууцанд амьдардаг.

Магсаржав баг: Тус баг нь хотын төв хэсэгт байрладаг нийт 697 өрхтэй  хүн ам 2495 үүнээс эрэгтэй 1175, эмэгтэй 1320,  45,3 га нутаг дэвсгэртэй. Багийн нийт өрхийн 60% орон сууцанд, 40% нь гэр хороололд амьдардаг.

Тахилт баг: Тус баг 433 өрхтэй.  Хүн ам 1918 үүнээс эрэгтэй 958, эмэгтэй 960, 201,2 га нутаг дэвсгэртэй. 16 гудамжтай, хувийн орон сууцанд 112 өрх, гэрт 321 өрх амьдардаг.

Буянт баг: Тус баг нь 1800 гаруй га нутагтай нийт 883 өрхтэй. Хүн ам 3271 үүнээс эрэгтэй1613 ,эмэгтэй 1658, 534,6 га нутаг дэвсгэртэй. Нийт  19 гудамжтай.

 Хайрхан баг: Тус баг нь 2001 онд Бугат багаас тусгаарлагдсан одоо 536 өрхтэй.Хүн ам  1946 үүнээс эрэгтэй 924,эмэгтэй 1022, 68,7 га нутаг дэвсгэртэй . Нийт 13 гудамжтай.

Цамбагарав баг: Тус баг нь 844 өрхтэй. Хүн ам 3120 үүнээс эрэгтэй 1520, эмэгтэй 1600, 79 аж ахуй нэгж, албан байгууллага үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг. 2746 га нутаг дэвсгэртэй.

Рашаант баг: Тус баг нь, 617 өрхтэй. Хүн ам 2323 үүнээс эрэгтэй 1147, эмэгтэй 1176, 1952  га газар нутаг дэвсгэртэй. Нийт 22 гудамжтай. . Үүнээс 60% Монгол, 40% нь Казак үндэстэн.

Наран баг: 2001 онд шинээр байгуулагдсан 78.2 га нутаг дэвсгэртэй, 732 өрх, 2827 хүн амтай, нийт хүн амын 30% Казак үндэстэн, 70% нь Монгол үндэстэн.

 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР