ҮЕНЧ СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН 2019 ОНЫ 02 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Газар өмчүүлэх, эзэмшүүлэх талаар
Шинээр газар өмчилж авах хүсэлтэй 2 иргэнд 0,12 га газрыг үнэгүй өмчлүүлсэн. Мөн эзэмшиж байгаа газраа өмчилж авах хүсэлтэй 4 иргэний захирамж гаргаж Аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүллээ. Мөн 1 иргэний газар эзэмших эрх шилжүүлж Засаг даргын захирамж гарган иргэний бүртгэлээс Г-дугаар авч гэрээ хийж, гэрчилгээ олголоо.
2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн зориулалт бүхий атаршсан 280 га газарт усжуулалт хийх “Цагаан эргийн услалтын систем”-ийн Зураг төслийн даалгавар боловсруулах ажлын хэсгийн Монгол улсын Усны зөвлөх инженер Ч.Эрдэнэбаатар, С.Даваа нарт Засаг дарга Т.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг тус газрыг 2 сарын 15-ны өдөр танилцуулж ажиллаа.
Сумын Засаг даргаар батлуулсан “Үенч гаалийн хяналтын талбайн агаар, хөрс бохирдолтын талаархи ажиллагаанд хяналт хийх” ажлын удирдамжийн дагуу Засаг даргын орлогч Б.Чулуунцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг БОХУБайцаагч Д.Мөнхдалай, Байгаль хамгаалагч Н.Эрхэм, Газрын даамал Х.Солонго нар 2019 оны 02 сарын 18-ны өдөр Үенч сум дахь Мо-Энко ХХК-ны гаалийн хяналтын талбайд ажиллаа.