Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж байна.

2019-12-09

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус аян манай улсад 1998 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой зохиогдож байна.

Аяны хүрээнд Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурал, видео, гар зургийн уралдааныг оюутан сурагчдын дунд зохион байгуулж байна. Мөн тус газрын ажилтан, албан хаагчид “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийллээ.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР