Жаргалант сумын Цамбагарав багийн Их голын ард байрлах, гэр бүлийн хэрэгцээнд олгох 540 айлын газар олгох өргөдөл авч байна
2019-07-08
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 9 дүгээр хуралдааны 9/05 тоот тогтоолоор батлагдсан Жаргалант сумын Цамбагарав багийн Их голын ард байрлах, гэр бүлийн хэрэгцээнд олгох 540 айлын газар олголтын өргөдлийг 2019-07-01-ний өдрөөс 2019-07-19-ний өдөр хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авч байна.
Иргэн та дараах материалыг бүрдүүлнэ үү
1. Газар эзэмших өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. Газар эзэмших өргөдлийн маягт бөглөх
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
Мэдээлэл авах утас: 70434018, 88282019 99133248
Аймгийн ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга