БСШУСЯ-НААС ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2019-06-06

Өнөөдөр БСШУСЯ-наас боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх 2019 оны хөрөнгө оруулалт, эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагааны явц, элсэлтийн ерөнхий шалгалт зэрэг цаг үеийн ажлууд болон бусад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар цахим хурал хийлээ.

Хуралд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлийн хэлтэс, БСУГ, БТСГ, ГХБХБГ зэрэг холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Ховд аймагт 2019 онд боловсрол, соёл урлаг, спортын салбарт 17 тэрбум төгрөгөөр 11 төрлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Үүнээс 7 хөрөнгө оруулалтын ажлын эрхийг орон нутагт шилжүүлсэн бол үлдсэн дөрвийг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцаж байгаа аж.

2018 онд эхэлсэн, он дамжин хийж буй 5 бүтээн байгуулалтын байгаа юм. Тиймээс өнөөдрийн хурлаар аймаг орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын эрхийг бүгдийг нь орон нутагт нь шилжүүлдэг байх талаарх хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад уламжиллаа.

Мөн үүнээс гадна ЭЕШ-ын үеэр ажиллах цагдаа, эмч зэрэг ажилчдын цалин хөлс, шалгалтын үед ашиглах интернетийн сүлжээ болон ЕБС, СӨБ-ын байгууллагад ажиллагсдын цалингийн санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР