Гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийх ажлын хэсэг ховд аймагт ажиллаж байна

2019-06-06

            Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг Монгол улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн зөвлөмж төлөвлөгөө, НҮБ-ын Аюулгүй гамшигт тэсвэртэй хот санаачлага, Засгийн газрын 2018 оны 67-р тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллагатай хамтран Ховд аймагт зохион байгуулж байна.

Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийх ажлын хүрээнд Ховд аймгийн ОБГ, аймгийн гамшгаас хамгаалах 13 албаны төлөөлөл, аймгийн Онцгой комисс, аймгийн гамшгийн эрдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Бичигт багийн иргэдийн төлөөлөл гэсэн 70 гаруй хүн сургалтанд хамрагдаж байна. Сургалтыг аймгийн ГХБХБГ-ыг түшиглэн зохион байгуулж байна.

Сургалтаар Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, гамшгийн нөхцөл байдлын мэдээг цуглуулах Гамшгийн эрсдэлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн тойм судалгааг боловсруулах, эрсдэлийг тодорхойлох, зөвлөмж гаргах зэрэг сургалт, дадлага явагдах юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Эх сурвалж: http://newkhovd.mn/
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР