Нөхөн сэргээх зар

2019-06-06

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны 8/06 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтанд тусгагдсан Рашаант багийн Цагаан морь захын хойно байрлах нүүрсний хогтой 4500 метр квадрат газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн 2 иргэн, аж ахуй нэгж байгууллагад үйлдвэр, үйлчилгээ эрхлэх зориулалтаар төсөл уралдуулах замаар газар олгох тул сонирхсон иргэн, аж ахуй нэгж байгууллага хог цэвэрлэх болон үйлдвэр, үйлчилгээ эрхлэх төслөө 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 17:00 цагийн дотор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 202 тоотод ирүүлнэ үү.

Оролцох хүсэлтэй иргэн дараах материалыг бүрдүүлнэ.

           1. Иргэний үнэмлэхний хуулбар

            2. Өргөдөл

            3. Хог цэвэрлэх болон үйлдвэр үйлчилгээ эрхлэх төсөл

            4. Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт

Аж ахуй нэгж дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Аж ахуй нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын иргэний үнэмлэхний хуулбарын хамт
  2. Албан тоот
  3. Хог цэвэрлэх болон үйлдвэр үйлчилгээ эрхлэх төсөл
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР