Алтай сум төвлөрсөн дулааны станцтай болов

2019-01-31

 Алтай сумын нэгдсэн халаалтын зуух, дулааны шугамын угсралтын ажилд Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 29-ний захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг очиж ажиллаа.

Тус ажлын хэсэг энэ оны 1 сарын 29-ний өдөр “Тоосгон уул” ХХК-ний гүйцэтгэсэн Алтай сумын нэгдсэн халаалтын зуух,дулааны шугамын ажлыг шалгаж хүлээн авах ажил явагдлаа.. Тус сумын халаалт, дулааны шугамын ажлыг Увс аймагт барилгын материалын үйлдвэрлэл болон сантехникийн угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тоосгон уул” ХХК өнгөрсөн 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдөр эхэлж 11 дүгээр сарын 08-нд дууссан байна.

Тус сумын төсвийн байгууллагуудыг нэгдсэн дулаанаар хангах, цаашдаа 15 жилийн хугацаанд хариуцаж ажиллуулахаар сумын Засаг дарга, төсвийн байгууллагуудын захирал, эрхлэгч нар гүйцэтгэгч “Тоосгон уул” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр тус ажил хийгдсэн байна. Энэ ажлын хүрээнд тус сумын соёлын төв, сургууль дотуур байр, цэцэрлэг, багийн төвийн барилгуудыг холбосон 850 метр хос дулааны шугамын ажил хийгдээд байна.

Сумын ЗДТГазар, эмнэлгийн барилгыг нэгдсэн халаалтаас холболт хийсэн боловч доторх сантехникийн шугам сүлжээ даралт даахгүй байсан тул доторх системийн шинэчлэл засвар хийсний дараагаар холбохоор тус компани ажиллаж байна. Алтай сумын 1,4 мВт-ын хүчин чадалтай зуухны барилга шугам сүлжээний ажил бүрэн дуусаж туршилтын хугацааанд 3 сар ажилласнаар тус ажлыг улсын комисс ашиглалтад хүлээн авах юм

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР