ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН НЭРЭМЖИТ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ТӨЛӨӨ 2018 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-05-01

 ГЗБГЗЗГ-аас жил бүр уламжлал болгон явуулдаг газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Шилжих явах цом"-ын төлөө 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын 5 төрлөөр 2018 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТ, ТОСК, ИНЕГ, нийслэлийн Газрын алба, НХТЕТГ, зүүн, хангайн, төвийн, баруун бүсийн ГХБХБГ-ууд, Баянхонгор аймгийн ГХБХБГ, ГФЗЗХ, ГМЧХ-ны нийт 15 багийн 400 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, 100 буудалт даам, ширээний теннисний тэмцээнд багийн болон хувийн амжилтаар өрсөлдлөө.

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шатар, 100 буудалт даамны тэмцээн Засгийн газрын XII байранд, ширээний теннисний тэмцээн "Оч" клубт, 2018 оны 4-р сарын 28-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн ХХЕГ-ын “Хилчин” клубын болон “Их засаг” их сургуулийн спорт заалуудад тус тус явагдлаа.   

Спортын 5 төрөлт тэмцээнд багуудын байр эзэлсэн байдал:

Шатар /эр/

1-р байр Д.Зоригт /ТОСК/
2-р байр Д.Төмөрсүх /Баянхонгор аймгийн ГХБХБГ/
3-р байр Ө.Цоггэрэл /ГФЗЗХ/

Шатар /эм/

1-р байр Б.Мөнхчимэг /Зүүн бүс/
2-р байр Х.Уугандалай /ГФЗЗХ/
3-р байр Н.Урансанаа /Баруун бүс/

100 буудалт даам /эр/

1-р байр М.Номинзул /НГА/
2-р байр Л.Болд /БХБЯ/
3-р байр Д.Алтангэрэл /Баянхонгор аймгийн ГХБХБГ/

100 буудалт даам /эм/

1-р байр А.Уянга /НГА/
2-р байр Д.Ариунтунгалаг /ГФЗЗХ/
3-р байр С.Өлзийбуян /ГЗБГЗЗГ/

Ширээний теннис /эр/

1-р байр Ж.Осоржамаа /ГМЧХ/
2-р байр Б.Батхуяг /БХТөв/
3-р байр Д.Амартүвшин /Зүүн бүс/

Ширээний теннис /эм/ 
1-р байр С.Даваажаргал /ГФЗЗХ/
2-р байр С.Мөнгөнцэцэг /ДГА/
3-р байр Б.Гэрэлтуяа /Баянхонгор аймгийн ГХБХБГ/

Гар бөмбөг /эр/

1-р байр Зүүн бүс
2-р байр Хангайн бүс
3-р байр НГА

Гар бөмбөг /эм/

1-р байр Баруун бүс
2-р байр НГА
3-р байр Төвийн бүс

Сагсан бөмбөг /эр/

1-р байр НГА
2-р байр ГЗБГЗЗГ
3-р байр ГФЗЗХ

Сагсан бөмбөг /эм/

1-р байр Зүүн бүс
2-р байр ГФЗЗХ

3-р байр НГА

Нийт багуудыг их онооны журмаар дүгнэхэд НГА 19 оноо, ГФЗЗХ 17 оноо, Зүүн бүсийн баг 14 оноо, Баруун бүсийн баг 10 оноо-гоор эхний 4 байрыг эзэллээ. Эхний 3 байр эзэлсэн баг, тамирчдад 30 багц медалийг өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардуулав.

Волейболын шилдэг тамирчдын шагналыг уламжлал ёсоор ГФЗЗХ шалгаруулж, Баруун бүсийн эмэгтэй багийн тамирчин Б.Цэцэн, НГА-ны эрэгтэй багийн тамирчин Цэвлээ нарт олгов.

Сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын шагналыг уламжлал ёсоор ГЗБХ шалгаруулж, Зүүн бүсийн эмэгтэй багийн тамирчин Ц.Оюунсайхан, ГЗБГЗЗГ-ын эрэгтэй багийн тамирчин Б.Одхишиг нарт олгов.

Өмнөговь аймгийн ГХБХБГ-аас 2017 оноос эхэлсэн уламжлалын дагуу тэгш тоглогчийн шагналыг ГЗБГЗЗГ-ын тамирчин Г.Намхайнямбуу, С.Өлзийбуян нарыг шалгаруулж олгов.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР