нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа

2017-05-05

Газрын харилцааны ажилчдын өдрийг тохиолдуулан Монгол улсын Засгийн газрын 2007 оны 190 дугаар тогтоолоор баталсан “Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах журам”-ын дагуу 2017 оны 5 сарын 04-нд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт иргэдэд Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах, сурталчлах,  газар өмчлөл, эзэмшил, газрын төлбөрийн талаарх мэдээл,  2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг танилцуулах, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт, газрын дуудлага худалдааны  талаар мэдээлэл өгч гарын авлага боршур тараан газартай холбоотой  хууль сурталчлах ажлыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 86 иргэн оролцсон  бөгөөд иргэдээс санал хүсэлт авч зөвлөмж өгч үйлчиллээ.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР