Шинэчилсэн бүртгэл, тайлан мэдээ өгөх зааварчилгаа

2015-04-29

Барилга угсралт, зураг төсөл, өргөх байгууламжийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд шинэчилсэн бүртгэл хийлгэх, тайлан мэдээ өгөх зааварчилгаа

  1. Шинэчилсэн бүртгэл хийлгэх зааварчилгаа:
  • Барилгын хөгжлийн төвийн www.barilga.gov.mn цахим хуудас руу хандан мэдээллийн сан хэсэгт нэвтэрч ИТА, мэргэжилтэй ажилчдаа хичээл-1 (видео зааварчилгаа) дагуу бүртгэх. /ИТА-ын мэдээллийг бүртгэхдээ дутуу эсвэл буруу оруулсан бол бүртгэл хийгдэхгүй/
  • Цахим хэлбэрээр бүртгэсэн ИТА-ын диплом эх хувь, зөвлөх болон мэргэшсэн инженертэй бол диплом, мэргэшсэн гэрчилгээний  эх хувь, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь, мэргэжилтэй ажилчдын гэрчилгээний эх хувь, ААН-ийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийн хамт барилгын хөгжлийн төвийн 110 тоотод ирж баталгаажуулснаар бүртгэл хүчин төгөлдөр болно.
  1. Тайлан мэдээ өгөх зааварчилгаа:

Барилгын хөгжлийн төвийн www.barilga.gov.mn цахим хуудас руу хандан мэдээллийн сан хэсэгт нэвтэрч тайлангийн бүртгэл хэсэгт хандан идэвхижсэн маягтуудыг хичээл-2 (видео зааварчилгаа) дагуу бөглөж илгээх.

   / Бөглөх маягтууд: Барилга угсралт- Маягт 6, Зураг төсөл- маягт 3, Барилгын  материал үйлдвэрлэл - маягт 1, 15, 25 , Инженер геологи-маягт 4  бөглөж илгээх/

  • Тайлан мэдээгээ цахимаар илгээсэн ААН, байгууллагууд Барилгын хөгжлийн төвийн 110 тоотод норм, норматив боловсруулах санд мөнгө төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ эх хувиар нь авч ирж тэмдэглэгээ хийлгэж батгаажуулахыг анхаарна уу. 
  • Хөдөө орон нутгийн ААН, байгууллагууд тухайн аймгийн ГХБХБГ-аас тайлан мэдээгээ хэрхэн өгөх, www.barilga.gov.mn сайтын мэдээллийн санд нэвтрэх эрхийн талаар зааварчилгаа авч мөн норм норматив боловсруулах санд мөнгө төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ эх хувиар нь авч очиж тэмдэглэгээ хийлгэж батгаажуулна. 

Жич: Тайланг нөхөж авах боломжгүй мөн цахим бус хэлбэрээр ирүүлсэн тайлан мэдээг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Цахим хэлбэрээр тайлан мэдээ авах хугацаа:

Улирал

Тайлан авч эхлэх хугацаа

Тайлан авч дуусах хугацаа

1-р улирал

3-р сарын 30-ны өдрөөс

4-р сарын 20-ны өдөр

2-р улирал

6-р сарын 30-ны өдрөөс

7-р сарын 20-ны өдөр

3-р улирал

9-р сарын 30-ны өдрөөс

10-р сарын 20-ны өдөр

4-р улирал

12-р сарын 30-ны өдрөөс

1-р сарын 20-ны өдөр

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР