БАРИЛГЫН БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БИЧИГ, БАРИМТЫН ЖАГСААЛТ

2015-04-29

1.Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл

2.Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт

3.Барилгын тухай хуулийн 12.4-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас  хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаархи баталгаа 4.Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгуулагууд барилга байгууламжийн угсралт, тоног       төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт (УББ 12-01-01) 5. Барилга угсралтын явцад өөрчилсөн болон бусад шийдвэрлэсэн асуудлуудад холбогдох бичиг,       баримтуудын хуулбар буюу эх материал 6.Зураг төсөл зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас шалгаад гарсан акт,      шаардлага түүний биелэлт 7.Зураг төслөөс өөрчилж хийсэн зүйлийн жагсаалт, түүнийг хэрхэн өөрчилсөн талаархи тодорхойлолтууд 8. Инженерийн шугам сүлжээ болон даацын үндсэн бүтээцийн гүйцэтгэлийн зураг 9.Барилгын ажлын өдөр тутмын тэмдэглэлийг архивт хадгалах хувьд хавсаргана.   

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР