ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Ховд аймгийн Газрын харилцаа, барилга,хот байгуулалтын
ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан ёсны вэб сайтад хандаж байгаа эрхэм танд баярлалаа. Манай байгууллага нь үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, санхүүгийн тайлан мэдээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, барилга бүтээн байгуулалт зэрэг олон талын мэдээллийг цахим хэлбэрээр авах боломжтой юм
ХОВД АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА
Б.ТӨГӨЛДӨР