Цэцэг сумын газрын даамал П.Даваасүрэнгийн 2019 оны 03 сарын ажлын тайлан

2019-03-27

Өвөлжөө хаваржааны газар эзэмшихээр 4, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 2, төрийн байгууллагын харъяанд шинээр газар эзэмших 1,  өмчилсэн газрын хэмжээ талбай зөрүүг арилгах 1 өргөдлүүдийг хүлээн авч 8 өргөдөлийг бүрэн шийдвэрлэж, нөхөн бүрдүүлэлт 10 өргөдөлийг шийдэрлэж ажилласан.

3 сарын 12 Ховд аймагт Сумдын засаг дарга нар, байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамалуудад зориулсан “ус амин эрдэнэ” сургалт хэлэлцүүлэгт оролцож,

3 сарын 13-16 ний хооронд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр Лэнд менежер программын өөрчлөлт, ARCGIS –ийн сургалт, мэдээ мэдээлэл хэрхэн бэлдэх вэ гэх мэт сургалтуудад хамрагдсан.              

3 сарын 16 нд ГЗБХБГ-ын дарга Б.Баярсүхтэй 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулсан.

3 сарын 21 нд Цэцэг суманд Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн дарга мэргэжилтэн, 17 сумдын байцаагч нар ирж туршлага судлах ажилд ИТХ-ын дарга, Засаг даргын тамгын газрын хамт олонтой хамтран ажиллсан.

3 сарын 21-ны 15 цагаас улс орон даяар гамшигийн дуут мэдээлэлийн дохионы дагуу сумын албан байгууллага, иргэдийг хамруулах ажилыг зохион байгуулсан.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР