ХОВД СУМЫН ГАЗРЫН ДААМАЛЫН 4 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019-4-26

 

2019 оны 4 сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар өмчлөх, эзэмших,  эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэхээр  26 өргөдөл хүсэлт хүлээн авч 23 өргөдлийг  сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэж, газар дээр нь очиж GPS-ээр координатжуулан аймгийн тусгай зөвшөөрөлтэй “Босоо тэнхлэг” нөхөрлөлд кадасртийн зураг хийлгэж гэрээ байгуулан эд хөрөнгийн эрхийн  бүртгэлд бүртгэж гэрчилгээжүүлэв. 
" Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил " , " Хариуцлагатай тунгалаг төр " хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Аймгийн тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран сумдад зохион байгуулсан " Нээлттэй хаалганы өдөр "-ийн үйл ажиллагаа амжилттай зохион явагдлаа. ГХБХБГ-ын мэргэжилтэн Батсайхантай хамтарч “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр Газар эзэмшил , өмчлөлийн талаар болон газрын харилцааны бусад асуудлаар иргэдэд сурталчлан тэдний сонирхсон асуултуудад хариулт өгч, 6 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн өдөр гардуулан өглөө. Мөн сумын ус зүйн сүлжээ түүний онцгой болон энгийн хамгаалалттай бүсийн зургийг сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид гардуулан өглөө.

Сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны А/35 тоот захирамжаар сум орон нутгийн болон газрын татвар, төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор  “Газрын төлбөр, татварын орлогыг биелүүлье” сэдэвт 3 сарын аяныг  2019 оны 03 дугаар сарын 25-аас 2019 оны 06 дугаар сарын 25-ний хүртэлх зохион байгуулсны дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, удирдамжийн дагуу Улаанбураа багт 2019 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-ний хүртэл ажиллаа.

Аймгийн 2018 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 8-р хуралдааны 8/06 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сумын ИТХ-ын 7-р хуралдааны 2018 оны 12-р сарын 18-ний өдрийн 7/07 дугаар тогтоолоор батлагдсан ба өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлагдсаны дагуу иргэдэд газар тариалангийн зориулалтаар шинээр газар олголт хийж шинээр олгосон газрын кадастрийн зургийг аймгийн “Босоо тэнхлэг” нөхөрлөлд хийлгэв. Шинээр 14 иргэний газрыг зааж өгч GPS-ээр координатжуулж, 10 тариалангийн талбай 2 хашаа, 1 байшингийн кадастрийн зураг хийлгэв. Оройн цагаар иргэдээс өргөдөл хүсэлт хүлээн авч, мэдээлэл өгч ажиллаа.

Мөн иргэдэд 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар болон газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаар дамжуулан цахим хэлбэрээр эрхлэх  болсондоо холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бөгөөд тухайн газарт шилжих хөдөлгөөн орох, хугацаа сунгах, талбай хэмжээ өөрчлөгдөх, сайн дураараа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах тохиолдолд тогтсон дарааллын дагуу тухайн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж кадастрийн зургийн дагуу гэрчилгээг шинэчилж авах тараар мэдээлэл өглөө. Цаашид Э дугааргүй газар эзэмших эрхийн гэрчилгээгээр арилжааны банканд үйлчлэх боломжгүйг анхаарууллаа.

 

Тарвас тарьсан талбайд плёнк /гялгар цаас/ татсан иргэдэд талбайг цэвэрлүүлсэн байдал.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР