ХОВД СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН НЭГ, ХОЁРДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019-03-06

Газар зохион байгуулалтын талаар

Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын ИТХ-ын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 тогтоолоор батлуулж ажилдаа мөрдлөг болгон ажиллаж 2018 оны жилийн эцсийн тайлан мэдээг хугацаанд нь ГХБХБГазарт тойрог хуудсаар хүлээлгэн өгсөн.

Аймгийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8-р хуралдааны 8/06 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сумын ИТХ-ын 7-р хуралдааны 2018 оны 12-р сарын 18-ны өдрийн 7/07 дугаар тогтоолоор батлагдсан ба өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна. Батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг болон мэдээллийг олон нийтэд сурталчлан мэдээллийн самбарт байршуулсан.

Өргөдөл шийдвэрлэлтийн байдал

2019 оны эхний 2 сарын байдлаар иргэн , аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмшихийг хүссэн 11  өргөдөл хүсэлт хүлээн авч 6 өргөдлийг  сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэж гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээжүүлэв. Он гарснаас хойш Улсын бүртгэлд 15 хүсэлт илгээж 11 Э дугаар авч гэрээ байгуулан гэрчилгээжүүлэв. 2 иргэний хүсэлтийг багийн албад сумын Засаг даргын албан бичгээр хүргүүлэв. 3 өргөдөл, хүсэлт шийдвэрлэх /судлах/ шатанд байна. Хугацаа болоогүй.

Бэлчээр ашиглалтын талаар

           Сумын нутаг дэвсгэрийн хэмжээ 282058 га, үүнээс  хөдөө аж ахуйн газар 234325,73  га байна.  Үүнээс хадлангийн талбай 480 га, бэлчээрийн газар 231515,33 га байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар 179518 толгой мал тоологдсон байна. 2018 онд цаг агаарын хувьд хур тунадас 7 сард сайн орсон боловч 2017 онд их гандуу байсан 2018 оны 4-5 сард хүчтэй шороон шуурга их шуурсан учраас ургамлын үндэс маш ихээр сүйдэж ургамалын гарц сийрэг халцгай газар их байгаа нь ажиглагдсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хогийн ургамал их ургасан байна. Одоогоор сумын хэмжээнд 3-5 см цасан бүрхүүлтэй, өвс ургамал ховордсон мал бэлчих боломжгүй ургамлын нөөцгүй болж малчид хувиараа өвс тэжээл авч хашаандаа тэжээж байна. 2019 оны 02 дугаар сарын 25-ны байдлаар сумын хэмжээнд 4835 мал хориглож. Малын хэл хаялт 70-75 хувьтай байна. Цаг агаарын байдал шөнөдөө 25-30oC, өдөртөө 16-20oC хүйтэн байна.  Цаашид хаваржилтийн байдал хүндэрч малын хоригдох тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажлын талаар

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдсөнөөс хойш 5 удаагийн тодотгол хийж 2028 оны 05- дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болно гэж сунгагдсан. Сумын нийт өрхийн 22,3 хувь, Дунд ус багийн нийт өрхийн 83,7 хувь нь  газраа тус тус өмчилсөн болно.

Одоогоор сумын хэмжээнд нийт 191 иргэн 27,99 га газар өмчлүүлсэн.

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлын талаар

Засгийн газрын 152 дугаар тогтоолыг 2018 оны 06 сарын 20-ны өдрийн Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор хүчингүй болгож газрын төлбөрийн тойрог үнэлгээний бүс, зэрэглэлд өөрчилсөнтэй холбогдуулан сумын газрын төлбөрийн хувь, хэмжээг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар батлуулж тогтоолын хэрэгжилтийн ханган ажиллаж байна. Сумын хэмжээнд газар эзэмших, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын татвар, төлбөрийн ноогдуулалтын нэгж талбар бүрээр гаргаж биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна. 2019 оны эхний 2 сарын байдлаар 443830 төгрөгний орлогыг аймгийн төсөвт төвлөрүүлэв. Газрын төлбөрийн /ГТМ-4/-ийн маягтийн дагуу ГХБХБГазарт Файлаар хүргүүлэв.

Бусад ажил

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус сумын Улаанбураа багийн иргэдийн нийтийн хуралд оролцож 40 гаруй иргэнд газрын харилцааны чиглэлээр мэдээлэл өгч ажиллаа. Мөн Ховд, Буянт сумын хооронд яагаад хилийн цэсийн маргаан гарч байгаа бэ? гэхээр урьд өмнө хоёр сум хоорондаа тохиролцоод болж байсан 2016 оноос хойш Улсын хэмжээнд газрын Ланд менежер программ нэвтэрч бүх сумдын газрын мэдээллийн сан цахим системд шилжиж байгаа. Ховд сумын нутаг дэвсгэрт Буянт сумын сууришлийн бүс байгуулагдаж төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/105 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны А/38 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Баярсүх даргаар ахлуулсан Буянт сумаас 5 хүн, аймгаас 5 хүн Ховд сумаас 5 хүн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан 01 дүгээр сарын 23-ны өдөр “Арвын гарам” гэх эргэлтийн цэгийг тодорхойлохоор газар дээр нь ажиллаа.. Уг ажлын хүрээнд манай сумыг төлөөллүүд Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас мод татдаг машин Мянгадын модон гүүрнээс гараад Зургаагийн /хуучин тэжээлийн аж ахуйн хашаа/ газрыг дайрч өнгөрөөд хөх булангийн хар үзүүрийн харалдаа хойд талын тахианы байрын хажуугаар дайрч Шар тохойн урд талаар өгсөж Арвын гармаар гаталдаг байсан гээд 91o 41I 5.96II, 48o 6I 21.78II солбицол бүхий байршлийн зааж өгсөн. Харин Буянт сумын төлөөллүүд Арвын гарам гэх газар нь Согоот уулийн зүүн хойш 3 км зайд Тахилтийн хар толгойг зааж өгсөн. Манай сумын ажлын хэсгийн төлөөллүүд “Арвын гарам” гэх эргэлтийн цэгийг хэвээр үлдээж, Буянт сумын төвийн арын засмал замаар хилийг татах дүгнэлтэнд хүрсэн. Мөн ажлын хэсэгт иргэний төлөөлөл Ч.Шичинжав Арвын гарам гэх газар нь Ховд сумын хүмүүсийн хэрж байгаа газар мөн гэж байсан. Харин Буянт сумын төлөөллүүд одоо байгаа Арвын гармын эргэлтийн цэгийг хүлээн 
зөвшөөрөхгүй байгаа.

Улаанбураа багийн БИНХ-д оролцсон байдал

2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Улсын хөрөнгө оруулалтаар тус сумын Улаанбураа багт услалтын систем бариулах газарт Ховд аймгийн ерөнхий артектр Түмэндэмбэрэл, Монгол Улсын усны зөвлөх инженер Даваа, Эрдэнэбаатар сумын засаг дарга Ш.Ерболат нарын бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж танилцан байршлыг тогтоож координатжуулав. /эхлэл 48o12I29.3II, 91o43I49.5II төгсгөл 48O13I01.02II, 91O44I 03.2II/Тус газарт эзэмшлийн эрхийн гэрчилгээ авсан 45 иргэн 58 га газар цаашид эзэмшүүлэх 59 га газар нийт 117.0 га талбай хамрагдахаар байна.

 

  Судалгааг гаргаж 2019 оны 02 дугаар 19-ны өдөр tumeearchitecture@gmail.com хаягт файлаар хүргүүлэв.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР