ГАЗРЫН ДААМЛЫН 2019 ОНЫ 2 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

2019-03-07

Ховд аймагт 02 сарын 20-21 өдрүүдэд ГХБХБГ-т аймгийн ИХТ-ийн төлөөлөгчдийн өдөрлөгт оролцсон. Мөн ГХБХБГ-ын дарга Баярсүхтэй 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллалаа. 2018 оны газрын харилцааны чиглэлээр хийсэн ажлын алдаа дутагдал 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодол солилцож үүрэг чиглэл өгсөн. Улсын төсвөөр хийгдэх ажлын хүрээнд Мээрэнгийн усыг сумын төвийн ногоон байгууламж болон айл өрхүүдэд ашиглуулах зорилгоор ирж ажилласан ажлын хэсэгтэй хамтарч тус газрын координатыг  тогтоосон. 2018  координат тогтоосон 19 иргэний хаваржааг ArcGIS программд оруулан ажилласан бөгөөд лэндменежер программд оруулан ажлын  нэгж талбар үүсгэсэн. 2019 оны үр дүнгийн гэрээг тулгуурлан тухайн жилийн ажлын төлөвлөгөөний төсөл боловсруулж байна.
        Лэнд-менежер программын инсдалыг тухай бүрд интернетээс татаж суулган ажиллаж байна. Бургасан багийн Засаг дарга Х.Батбилэгтэй хамтран тус багийн газар эзэмшигчийн бүртгэлд тулгалт хийж, 2019 оны газрын төлбөрийн ногдуулалтыг 200 нэгж талбарт 960000 төгрөгийн ногдуулалт хийлээ. Мөн ГТМ-4 судалгааг ГХБХБГ-ын мэргэжилтэн М.Батсайхан гаргаж хүргүүлсэн.
      Газар өмчлөх 5 иргэний материалыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэн ажиллалаа. Лэнд менежер прораммын нөхөн бүрдүүлэх ажлын хүрээнд газар эзэмших 18 иргэний газар эзэмших цахим хувийн хэрэг үүсгэн ажилласан бөгөөд 2 иргэний материалыг Ховд аймгийн улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээсэн. Тухайн сард газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй  холбоотой 6 иргэнд заавар  зөвлөгөө өгч 4 иргэнийг гэрчилгээжүүллээ. 

Улсын төсвөөр хийгдэж буй Замын постын 625 м2 газрын  кадастрыг хийлгэхээр Ховд аймгийн ЦЕГ болон босоо тэнхлэг ххк-тай холбогдон санал хүргүүлсэн.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР