ГАЗРЫН ДААМЛЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

2019-03-07

Ховд аймагт 01 сарын 07 ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Баярсүх  газрын даамлуудтай танилцлаа. Мөн цаашид хийх ажлын талаар хурал зөвлөгөөнд оролцсон.

Эд хөрөнгийн тооллогын бүртгэлтэй холбоотой нийт 5 төрийн байгууллагуудад кадастрын зураг болон ЗДТГ-ын 3 барилгын схем зураг гаргаж өгсөн. Цаг уурын газрыг лэндменежер программд оруулахаар ажлын нэгж талбар үүсгэсэн.1 сарын 9,10 өдрүүдэд лэндменежер программын шинэчлэл хийж программ суулгасан. Мөн 01 сарын 11 нд аймгийн мониторинг шалгалтын бүрэлдэхүүнд 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон биелэлтийг шалгуулсан.

 2 аж ахуйн нэгж байгууллагын газрын эрх шилжүүлсэн. 4 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шийдвэрлэж 2 иргэний шинээр баригдсан барилгыг тухайн программд оруулсан. 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний координат тогтоож ГХБХБГ-ын мэргэжилтэн Сайханцэцэгт хүргүүлсэн.Мөн цахим биржийн код сэргээх саналыг төлбөр хариуцсан мэргэжилтэнд, тоон гарын үсгийн өргөдөл болон гэрээг тус тус ГХБХБГ-т  хүргүүлж ажилласан.

Хөндлөн багт хамрагдах инженерийн  хийцтэй 8 худгийн кординат тогтоож мэдээллийн сан үүсгэж судалгааг  Ховд голын сав газар хүргүүлсэн. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүл буй хашиж хамгаалах газрын байршилын координат тогтоож Байгаль хамгаалагч Г.Наранбатад гаргаж өгсөн.

Бургасан багийн Сайрын аманд байршилтай  Б.Мягмардоржийн тариалангийн газрын талбайг хэмжиж ArcGIS программд оруулсан.

Эхэн багийн Засаг дарга Баяржунайтай хамтран тус багийн газар эзэмшигчийн бүртгэлд тулгалт хийж, 2019 оны газрын төлбөрийн ногдуулалтыг 146 нэгж талбарт 700800 төгрөгийн ногдуулалт хийлээ.

Улсын төсвөөр хийгдэж буй Халуун ус, Замын пост, Нутгийн удирдлагын ордны газрын байршил хэмжээг шийдвэрлэж олгосон. Мөн ГХБХБГ-аас геологийн судалгааны дээж авсан бөгөөд кадастрын зураг дээр байршил тодорхойлж хамтран ажилласан.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР