БУЛГАН СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ Б.ГАНЭРДЭНЭ 2018 ОНЫ ГАЗАР ЗОХИОНБАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019-01-29
Манай газрын алба Булган сумын ЗДТГ-ын ажил үүргийн хувиарын  дагуу 2018 оны “Газар зохион байгуулалтын  төлөвлөгөө”-ний биелэлтийн талаар улирал бүр төлөвлөгөө гаргаж, сумын Засаг даргын орлогчоор батлуулан, дүгнүүлж байна. 
Монгол улсын иргэдэд газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах талаар төр засгийн бодлогыг хэрэгжүүлснээр иргэд газраа барьцаалах, худалдах, өвлүүлэх зэрэг нөхцөл бололцоогоор хангагдаж, газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. Монгол улсын иргэнд газар өмлүүлэх тухай хуулийн хугацаа 2028 оны 5 сар хүртэл сунгагдсан.
Газар өмчлүүлэх талаар жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажилласнаар 2017 оны жилийн эцсийн байдлаар өссөн дүнгээр нийт 2336 иргэнд  470,41 га газрыг өмчлүүлсэн дүнтэй байна.
 
 2018 оны 12 дугаар сарын 10 ний байдлаар нийт 156 иргэнд нийт 42,94 га газрыг өмчлүүлсэн. Үүнээс 50 иргэнд 4,38 га газрыг шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 106 иргэнд 38,56 га газрыг одоо эзэмшиж байгаа хашааны газрыг нь  үнэгүйгээр  өмчлүүлсэн.
2018 онд сумын Засаг даргын захирамжаар 6 өрхийн 28 иргэний газар өмчлөх эрх салгуулж, газар өмчлүүлэх захирамж гарган материалыг нь бүрдүүлж аймгийн үл хөдлөх хөрөнгийн Эд хөрөнгийн тасагт хүргүүлэн ажилласан. 65 иргэний газрыг захирамжийн заалтанд өөрчлөлт оруулж 7 иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон     
                    
Газар өмчлөлийг эрчимжүүлэх ажлын хувьд:
Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө гарган сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулж, газрын харилцааны чиглэлээр самбар хийж, сумын иргэдэд мэдээлэл сурталчилгааг тухай бүрд нь өгч ажилласан. Мөн багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, газрын харилцааны чиглэлээр ард иргэдэд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Сумын байгаль хамгаалах сарын аян, төрийн байгууллагууд, сумын ард иргэдэд Газрын тухай хууль, Байгаль орчны багц хууль,  2018 онд нийт  иргэнд газар, газрын холбогдолтой хуулийн талаар мэдээлэл хийсэн.
 
            Газар эзэмшилт:
2018 оны 12 сарын 10-ний байдлаар  8-н төрлийн зориулалтын дагуу нийт  44  иргэн аж ахуйн нэгж байгууллагад 117.84  га газрыг сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлэн гэрээ байгуулан газрын төлбөрийг тооцон  гэрчилгээ олгож ажиллалаа.
Үүнд: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2 иргэнд 877,2 м2 Ойжуулах зориулалтаар 10 иргэнд 24.79 га газар, Үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 11 иргэнд 20.73м2 газар , Эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар 1 иргэнд 634,4м2 газар,  нийтийн эдэлбэр газарт 2 байршилд 12,2га газар, Өвөлжөө хаваржааны зориулалтаар 2 иргэнд 5000м2 газар, Төсөвт байгууллагад албан хэрэгцээний зориулалтаар 15 байршилд 601266.3 м2  газар, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэн нийт 15 иргэн, тус тус эзэмшүүлсэн. 
Газрын маргаан түүний шийдвэрлэлт
2018 онд газрын маргаан нийт 8-н газрын маргаан гарсанаас 3-н газрын маргаан шийдвэрлэн ажилласан. Шийдвэрлэгдээгүй 5 газрын маргаан /Д.Эрдэнэцэцэг, н.Тулгаа:, Х.Нугтархаан, н.Сейсен, М.Оролхаан, М.Байболсон, М.Алмас, Ж.Минап Ч.Жагаслаг Д.Алиман С.Эрдэнэцэцэг / эзэмшил  газрын маргаан тус тус эзэлж байна. 
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэрийн зам талбайруу хашаа сунгаж барьсан зөрчил гаргасан иргэн Д.Батжаргал, Хожгоо, Б.Бадамцэцэг, Д.Баттөр нартай уулзаж хуулийн дагуу хугацаатай мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулан ажилласан. 
Өргөдөл гомдол шийдвэрлэсэн байдал: 
Булган сумын хэмжээнд Иргэд, аж ахуйн нэгжээс газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлтийн дагуу 821ш өрөгдөл хүсэлт хүлээн авсан. Үүнд: Шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар хүссэн 202, Одоо байгаа газраа өмчилж авахыг хүссэн 95, маргаан шийдүүлэхээр өгсөн 8, тариалалт хийх, дэлгүүрийн газартаа гэрчилгээ авах, өвөлжөө, хаваржаагаа эзэмшилд авах  31, газар эрх шилжүүлэх 23,  Албан тоот хариутай бичиг 13, Эзэмшиж байгаа газраа шинээр кадастрын зурагт оруулах хүсэлтэй  58 иргэний өргөдөл хүсэлтийг  шийдсэн. Одоо шийдвэрлэгдээгүй  шинээр газар хүссэн 391 ш өргөдөл хүсэлт  байна
 
Шинээр өмчлөх, эзэмших эрх үүсч байгаа нэгж талбаруудыг хаягийг жижүүрийн зурагт хөтлөхөөс гадна газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчдыг Auto cad программ дээр  өнгөөр ялган ажиллаж газрын зурганд нэмэлт өөрчлөлт оруулж жижүүрийн зургийг баяжуулан ажиллаж байна.
Нэгж талбарын улсын бүртгэлийн дугаар давхцасан, дутуу орхигдсон нэгж талбарын дугаарын судалгааг баг тус бүр дээр гаргаж нөхөн олгох, давхардлыг арилгах ажлыг хийж байна.
 Эрх үүссэн хэрнээ хувийн хэрэг хөтлөгдөөгүй хоцорсон нэгж талбаруудийн эзэдтэй нь холбогдож хувийн хэргийн бүрдүүлэлтийг нөхөн хийж байна.
Шинээр эрх үүссэн нэгж талбар бүр дээр хувийн хэрэг үүсгэж, нэгж талбарын хувийн хэргийг стандартын дагуу хөтлөн архивлан хадгалж байна.
Кадастрын зураг:
Сумын Засаг даргын шийдвэрээр шинээр газар өмчлөх, эзэмших ашиглах эрх олгогдсон иргэн аж ахуй нэгж байгууллагын газрын хил заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэгийг газарт суулгах, солбилцол, өндрийг тодорхойлох ажлыг иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу Ховд аймгийн Босоо тэнхлэг БХН /бүрэн хариуцлагатай нөхөрлөл/ -тэй хамтран 2018 оны 3 дугаар сард нийт 78 иргэнээс ирүүлсэн захиалагын дагуу 58 иргэний,  9 дүгаар сард нийт 55 иргэнээс ирүүлсэн захиалагын дагуу 34 иргэний үл хөдлөх хөрөнгөд кадастрын зураг хийлгэж мэдээллийг үндсэн мэдээллийн санд оруулж нэгж талбарын хувийн хэрэгт зургийг нь хавсралтаар оруулан архивлан ажиллаа. 
           Хяналт шалгалт: 
Сумын төвийн 6 багт улирал бүрийн ажлын төлөвлөгөөнд хяналт шалгалтаар ажиллах тухай тусган ажиллаж байна.  Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу багийн Засаг дарга нартай хамтран газар дээр нь очиж үзэж, шаардалага тавин, гарсан зөрчлийг тухай бүрд нь арилгах арга хэмжээ авч ажилладаг. 
Газар олголт:
2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шинээр газар олголт хийх тухай зар мэдээлэллийг нийтийн зарын самбарт тавьсаны дараа өргөдөл, хүсэлтийн дарааллын дагуу иргэдэд газар олгосон. Уг ажлын хүрээнд нийт 420 иргэнд 50,4 га газрыг шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон ба материалыг сумын ИТХ-д танилцуулахад бэлэн болоод байна.
Цаашид 2019 онд шинээр байгуулагдах шинэ суурьшлийн бүсэд эрчим хүчний шугам татах, худаг гаргах, сайжруулсан шороон зам тавих,  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох зэрэг ажлуудыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
 
 
                 ГАЗРЫН ДААМАЛ : Б.Ганэрдэнэ
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР